Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь ажилтны оролцоо, ажлын сэтгэл ханамж болон
байгууллагын гүйцэтгэлийн хоорондын хамаарлыг шинжлэх зорилготой юм.
Судалгаанд арилжааны банкны салбарт ажиллаж буй 206 ажилтныг хамруулж,
SPSS программ ашиглан давтамжийн шинжилгээ, корреляци, найдвартай байдлын
шинжилгээ, хүчин зүйлсийн шинжилгээ болон регрессийн шинжилгээг хийв.
Судалгааны үр дүнд ажилтны оролцоо нь байгууллагын гүйцэтгэлд эерэг
нөлөөтэй бөгөөд тэдгээрээс эрч хүч болон тууштай байдал нь хамгийн хүчтэй
нөлөөлөгч хүчин зүйлс болох нь тогтоогдсон. Мөн ажилтны оролцоо нь ажлын
дотоод болон гадаад сэтгэл ханамжид ачаалалтай, статистикийн хувьд утгатай
нөлөө үзүүлж буйг илрүүлэв. Үүн дээр нэмэгдэн ажлын сэтгэл ханамж нь
байгууллагын гүйцэтгэлд шууд эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд гадаад сэтгэл ханамж
хамгийн өндөр нөлөөлөлтэй хувьсагч байв.
Зуучлалын шинжилгээний үр дүнгээр ажилтны оролцоо нь байгууллагын
гүйцэтгэлд үзүүлэх нөлөө нь ажлын сэтгэл ханамжаар дамжин сулран, шууд нөлөө
нь буурдаг болох нь тогтоогдож, ажлын сэтгэл ханамж нь хоёр хувьсагчийн
хооронд зуучлагч үүрэг гүйцэтгэж буйг батлав.