СЭЗИС - Бүтээлийн сан

МОНГОЛ УЛСЫН ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТАЛААРХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Соёлболд, Цолмонгэрэл
dc.date.accessioned 2026-03-04T01:34:21Z
dc.date.available 2026-03-04T01:34:21Z
dc.date.issued 2026-03-04
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4613
dc.description.abstract Мэдээллийн XXI дүгээр зуунд эрчээ аван хөгжиж буй хиймэл оюун ухаан(Artificial intelligence) нь өдгөө маш олон салбарт амжилттай нэвтрэн хүний өдөр тутмын амьдрал болон ажил үүргийг хөнгөвчилж маш олон талаараа хувь нэмрээ оруулж байгаа билээ. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд хиймэл оюун ухааныг бүхий л салбарт нэвтрүүлсэн байдаг ба эрх зүйн салбарт хууль зүйн зөвлөгөө өгөх, ухаалаг шүүх буюу бүртгэл хийх нотлох баримт солилцох, гэрээнд дүн шинжилгээ хийх, шүүхийн шийдвэр гаргахад туслах зорилгоор нэвтрүүлсэн байдаг. Үүнээс авч үзвэл хиймэл оюун ухааныг тал бүрээс ашиглах боломжтой байна. Хиймэл оюун ухаан нь өөрөө маш олон төрлийн үйлдлийг богино хугацаанд гүйцэтгэх чадвартай бөгөөд бие даан суралцах, их өгөгдөлд дүн шинжилгээ хийх түүнчлэн хэл ойлгох, дуу дүрсийг таньж боловсруулах нь хиймэл оюун ухааны том давуу тал юм. Эдгээр давуу талыг ашиглан хүмүүс бидний өдөр тутамд хийдэг гэрээ хэлцлийг хялбарчилсан байдлаар буюу хиймэл оюун ухаанаар боловсруулж, талуудын мэдээллийг гэрээнд тусгах мөн тусгайлан оруулах хүсэлтэй нөхцөл, шаардлагыг тусгах гэх мэтчилэн хүсэл зоригоо бүрэн илэрхийлэн хийсэн гэрээг Монгол Улсын үндсэн хууль, Иргэний хууль, бусад хуульд нийцсэн эсэхийг судлах, гэрээ байгуулахад хиймэл оюун ухаан хэрхэн оролцох, гэрээний нөхцөлийг хиймэл оюун ухаан ашиглан шалгаж, илэрсэн алдааг зассан тохиолдолд хуульд нийцэж байгаа эсэх, хиймэл оюун ухааны гаргасан алдааг хэн хэрхэн хариуцлага хүлээх, хиймэл оюун ухаанаар хийгдсэн гэрээ алдаатай тохиолдолд хүчин төгөлдөр бус болох эсэх, Монгол Улсад хиймэл оюун ухааныг ашиглан гэрээ хэлцэл хийх, хэрэгжүүлэх боломж болон олон улсад хэрхэн ашиглаж буй талаар судална. en_US
dc.description.sponsorship Дамдинжамц Бэлгүүн en_US
dc.subject Хиймэл оюун ухаан, гэрээний эрх зүй, гэрээ, хариуцлага, гэрээний хүчин төгөлдөр байдал en_US
dc.title МОНГОЛ УЛСЫН ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТАЛААРХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ СУДАЛГАА en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах