СЭЗИС - Бүтээлийн сан

Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын эрх зүйн зохицуулалт, түүний тулгамдсан асуудал

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Ганбат, Батбаяр
dc.date.accessioned 2026-03-03T02:23:59Z
dc.date.available 2026-03-03T02:23:59Z
dc.date.issued 2026-03-03
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4612
dc.description.abstract Монгол Улсын Иргэний хуулийн 410-р зүйлийн 410.1 дэх хэсэгт “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан. Үүний “холбож өгөх” гэдэг нь зуучлагчийн дангаар хүлээх үндсэн үүрэг мөн үү, эсхүл бусад төрөл бүрийн зуучлалын үйл ажиллагааг багтаасан өргөн хүрээний ойлголт уу гэдэг нь хууль зүйн хувьд тодорхой бус байна. Харин зуучлалын үйл ажиллагааг зөвхөн “холбож өгөх” гэсэн ойлголтоор бүрэн илэрхийлэх боломжгүй. Зуучлагч нь практикт холбож өгөхөөс гадна зуучлуулагчид мэдээлэл өгөх, гэрээний санал дамжуулах, хэлэлцээрт туслах, зөвлөгөө өгөх гэх мэт олон талт зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Мөн “холбож өгөх” үйлдэл нь зуучлагчийн хөлс авах эрхийг ямар нөхцөлд бий болгох вэ гэсэн асуудал тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, зуучлагчийн хөлс авах эрх нь хэлцэл бодитоор амжилттай байгуулагдсан тохиолдолд үр дүнтэй холбоотойгоор үүсэх үү, эсхүл талуудыг холбож уулзуулах буюу хэлцэл хийх боломж, нөхцлийг бүрдүүлсэн байхад хангалттай гэж үзэх үү гэсэн хоёр өөр ойлголтын аль нь хүчин төгөлдөр болох нь эргэлзээтэй байна. Хуулийн зохицуулалтыг шууд утгаар нь тайлбарлавал зуучлагч талуудыг холбож өгснөөр өөрийн үүргээ биелүүлсэнд тооцно гэж хязгаарлагдмал хүрээнд ойлгогдохоор байна. Иймд “холбож өгөх” гэсэн энэ үйлдэлд холбогдох зуучлагчийн хөлс авах эрхийн асуудлыг хууль зүйн онол болон шүүхийн практикт тулгуурлан тодорхой болгох шаардлагатай байна en_US
dc.language.iso mng en_US
dc.relation.ispartofseries ;042101
dc.subject Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын эрх зүй, үл хөдлөх эд хөрөнгийн зуучлал, зуучлал, зуучлагч, зуучлуулагч, брокер, агент, зуучлалын гэрээ en_US
dc.title Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын эрх зүйн зохицуулалт, түүний тулгамдсан асуудал en_US
dc.type Thesis en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах