Хураангуй:
Энэхүү дипломын ажлын хүрээнд судалж буй байгууллага нь өнөөдөр захиалгын уламжлалт, ихэвчлэн гар ажиллагаанд тулгуурласан арга барилаар үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь алдаа гарах магадлалыг нэмэгдүүлэхээс гадна зах зээлийн эрэлт өсөх үед үйл ажиллагаагаа үр ашигтайгаар өргөжүүлэх боломжийг хязгаарлаж байгаа юм. Улмаар энэхүү нөхцөл байдал нь компанийн зах зээлд өрсөлдөх чадвар болон урт хугацааны өсөлтөд сөргөөр нөлөөлөх гол шалтгаануудын нэг болж байна.
Дээрх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэгчийн захиалгад зориулсан ухаалаг гар утасны аппликейшн болон дотоод захиалга, бараа бүтээгдэхүүний удирдлагыг нэгтгэсэн админ самбартай Захиалгын удирдлагын цогц систем (Order Management System, OMS)-ийг хөгжүүлж байна.