Хураангуй:
Энэхүү судалгаа нь Монгол Улсад сэжигтэй гүйлгээний тайлангийн үр нөлөө, үүнийг илүү сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл зэргийг олон улсын стандарт, сайн туршлага, хууль эрх зүйд тулгуурлан шинжлэн дүгнэх зорилготой. Судалгааны хувьд үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. Онолын судалгааны хувьд сэжигтэй гүйлгээ гэж юу болох? Монгол улсын өнөөгийн байдлын хувьд ямар асуудал бэрхшээл буйг ярилцлага болон баримт бичиг судалгааны аргаар судалсан. Ингэхэд банкны салбарын хувьд хамгийн сайн жишиг болж ажиллаж буй салбар бөгөөд ФАТФ болон бусад байгууллагын Монгол улсад зөвлөмжилсөн баримт бичиг тайлангуудаас үзэхэд банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдийн сэжигтэй гүйлгээ илрүүлэх чадвар, МУТСТтХууль хэрэгжүүлэлт сул байгаа юм. Үүнээс гадна эдгээрийг сайжруулах хамгийн гол хүчин зүйл болох үндэсний эрсдэлийн үнэлгээг хууль, журамд заасны дагуу хийж гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалтай байна. Энэхүү нөхцөл байдлыг ойрын жилүүдэд засан сайжруулах нэн шаардлагатай юм.
Энэ үүднээс судалгааны хоёрдугаар хэсэг болох Монголд тулгамдаж буй дээрх асуудлыг гадны улс орнууд хэрхэн шийдсэн талаар хууль зүйн хүрээнд болон бодлогын хүрээнд судаллаа. Судалгааны үр дүнд АНУ болон Австрали улсууд нь ҮЭҮТ гаргахдаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, тархалтын гэхчилэн 3 ангилан тус бүрд нь аргачлал батлан оноожуулж цахим болон биечилсэн байдлаар хяналт шалгалт явуулдаг байна. Ингэснээр хяналтын үр дүн худал гарах магадлал багасах бөгөөд үүний дараа оноожуулж тусгайлан бэлтгэсэн матрицийн дагуу тухайн байгууллагыг дүгнэж, ярилцлага, эргэх холбоотой ажиллан тухайн оноожуулалтаас шалтгаалан эрсдэлийг тодорхойлдог. Хэрэв эрсдэл өндөр байх тусам жил бүр хяналт явуулдаг бол эрсдэл бага бүлгийг 2-3 жил тутас шалгалт явуулдаг байна. Энэ нь эрсдэлээс урьдчилан сэргийлж буй бас нэг хэлбэр юм. Харин Гүрж улсын хувьд эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал түүнийг шинэчлэн батлах тал дээр төрийн байгууллага, агентлагуудтай маш сайн хамтын ажиллагаа хэрэгжүүлдэг байна. Өөрөөр хэлбэл жил бүр эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалаа шинэчлэн баталж хараат бус байдлыг хангахын тулд жил бүр өөр өөр агентлагуудтай хамтран үндэсний эрсдэлийн үнэлгээг гарган, хуулинд заасан бусад эрх үүргээ хэрэгжүүлэх боломжтой болдог байна.
Эндээс үзэхэд бусад улс орнуудын хувьд хамгийн суурь хүчин зүйлүүдээсээ эхлэн хуульд заасан хяналтаа хэрэгжүүлэх замаар МУТС гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг байна. Монгол улсын хувьд банкнаас бусад салбарт хийх эрсдэлийн үнэлгээний тайлангийн үнэлэлт, дүгнэлт, хяналт, хууль хэрэгжүүлэлтийн хувьд анхаарах хэрэгтэй
гэдэг нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Тиймээс юун түрүүнд хяналт хэрэгжүүлж буй гол байгууллага болох СМА нь зөвхөн СЗХороонд найдах бус өөрсдийн хуулиар оногдсон үүргээ биелүүлж ЭҮТ гаргах аргачлалын хувьд сайжруулах, хуульд ямар байгууллага ямар хяналтыг ямар хугацаанд хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийвчилсан зохицуулалт хийх. Бодлого талаас зөвхөн сангийн яам, засгийн газар, Монгол банкнаас хараат бусаар үйл ажиллагаа явуулах бие даасан институци болгох нь зүйн хэрэг юм.