СЭЗИС - Бүтээлийн сан

Удирдах ажилтны чадамжийн загваруудын харьцуулалт ба Монголын удирдах ажилтнуудын чадамж, хөгжлийн боломжийг тодорхойлох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбат, Нарантунгалаг
dc.contributor.author Цогтсайхан, Оюумаа
dc.date.accessioned 2026-02-24T01:50:28Z
dc.date.available 2026-02-24T01:50:28Z
dc.date.issued 2026-02-24
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4594
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлын үндсэн зорилго нь Монголын удирдах ажилтнуудын чадамжийн түвшинг үнэлэх, тэдгээрийн өнөөгийн чадамжийн байдал, хөгжлийн хэрэгцээ болон сайжруулах шаардлагатай чадамжуудыг тодорхойлоход оршино. Судалгааны хүрээнд удирдах ажилтны чадамжийн онолын суурь ойлголт, түүний хөгжлийн үе шат,олон улсад өргөн хэрэглэгддэг чадамжийн загваруудыг харьцуулан судалж, эдгээр загваруудад давтагдан илэрч буй нийтлэг чадамжуудыг тодорхойлон нэгтгэх зорилтыг дэвшүүлсэн болно. Ингэснээр онолын судалгаа болон эмпирик судалгааг уялдуулан, Монголын нөхцөлд тохирсон дүгнэлт гаргахыг зорьсон. Судалгааны хүрээнд Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж буй дунд болон дээд шатны нийт 182 удирдах ажилтныг эмпирик судалгаанд хамруулж, удирдах ажилтны чадамжийн өнөөгийн түвшинг тодорхойлохоос гадна байгууллагын хэлбэр, удирдах түвшин зэрэг зарим демографик хүчин зүйлсийн ялгаатай байдлыг шинжилсэн. Судалгаанд олон улсад хэрэглэгддэг, баталгаажсан чадамжийн үнэлгээний загварт тулгуурласан 70 асуулт бүхий асуумжийг ашиглаж, өгөгдлийг 5 шатлалт Лайкертын шкалаар цуглуулсан. Цуглуулсан өгөгдөлд найдвартай байдлын шинжилгээ, хүчин зүйлийн шинжилгээ (PCA), корреляцийн болон регрессийн шинжилгээ, мөн бүлгүүдийн хоорондын ялгааг шалгах статистик аргуудыг ашиглан иж бүрэн боловсруулалт хийсэн. Шинжилгээний үр дүнд удирдах ажилтны чадамж нь гурван үндсэн хүчин зүйлд бүлэглэгдэж байгааг тогтоосон бөгөөд эдгээр нь инновац, стратеги ба өөрчлөлтөд дасан зохицох чадвар, хүмүүсийг хөгжүүлэх ба нөлөөлөх манлайлал, сэтгэлзүйн удирдлага ба багийн ажиллагаа юм. Эдгээр чадамжууд хоорондоо эерэг бөгөөд статистикийн ач холбогдол бүхий хамааралтай болох нь нотлогдсон. Түүнчлэн зарим демографик үзүүлэлтүүдийн хувьд тодорхой хүчин зүйлүүд дээр ялгаа ажиглагдсан боловч ихэнх тохиолдолд чадамжийн түвшин нь хувь хүний хөгжил, байгууллагын орчин, удирдлагын соёлтой илүү нягт холбоотой болох нь харагдсан. Судалгааны дүгнэлтээр Монголын удирдах ажилтнуудад стратегийн сэтгэлгээ, инновац, өөрчлөлтийн удирдлага, мөн хүмүүсийг хөгжүүлэхтэй холбоотой чадамжуудыг цаашид системтэй, зорилтот байдлаар хөгжүүлэх шаардлагатай гэж үзэв. Иймд байгууллагын болон бодлогын түвшинд удирдах ажилтны чадамжид суурилсан нэгдсэн үнэлгээ, хөгжлийн тогтолцоог бүрдүүлэх, сургалт хөгжлийн хөтөлбөрүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлэх талаар санал зөвлөмж дэвшүүлсэн болно. en_US
dc.subject удирдах ажилтны чадамжийн загвар, чадамж, хөгжлийн боломж en_US
dc.title Удирдах ажилтны чадамжийн загваруудын харьцуулалт ба Монголын удирдах ажилтнуудын чадамж, хөгжлийн боломжийг тодорхойлох нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Дамба, Гэрэлмаа


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах