Хураангуй:
Монгол Улсад 1940 оноос хойш агаарын дундаж температур 2.25°C-ээр нэмэгдсэн нь экосистем, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдалд ноцтой нөлөөлж, ялангуяа Улаанбаатар хотын гэр хорооллын уламжлалт нүүрс, модон халаалт нь агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгарлын гол эх үүсвэр болж байна. Парисын хэлэлцээрийн хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 27.2 хувиар бууруулах зорилт тавигдсан хэдий ч барилгын салбарын ялгарлын өсөлт эрчимжих төлөвтэй байгаа нь ногоон барилгын хөгжлийг дэмжих санхүүгийн механизмын ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж байна. Энэхүү судалгааны зорилго нь Улаанбаатар хотын амины орон сууцны түвшинд ногоон санхүүжилтийн хэрэгцээ шаардлага, үр нөлөөг шинжлэх ухааны үндэстэйгээр тодорхойлж, тогтвортой хөгжлийн хэрэгжилтэд нийцүүлэн, эрчим хүчний үр ашигийг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулах шинэлэг судалгааны бүтээл юм.
Судалгаанд холимог арга зүйг ашиглан баримт бичгийн шинжилгээ, 150 айл өрхийн санал асуулга, банк, бодлого хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөлтэй хийсэн бүлгийн ярилцлагын үр дүнг нэгтгэн дүн шинжилгээ хийв. Онолын суурь болгон Эдийн засаг–Нийгэм–Байгаль орчны гурван тулгуур тогтвортой байдлын онолыг ашиглаж, ногоон санхүүжилтийн хүртээмж нэмэгдсэнээр эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны тоо өсөх боломжтой гэсэн таамаглалыг шалгасан.
Судалгааны үр дүнгээр Монгол Улсад ногоон зээлийн эх үүсвэр харьцангуй боломжтой боловч иргэдийн мэдээллийн түвшин сул, эрчим хүчний гүйцэтгэлийн гэрчилгээ болон BESTGER үнэлгээний системийн хэрэгжилт хангалтгүй, банкуудын зээлийн шалгуур иргэдийн бодит санхүүгийн чадварт бүрэн нийцэхгүй байгаа нь ногоон орон сууцны хөгжлийг сааруулж буйг тогтоов.
Дүгнэлтээр ногоон санхүүжилтийг, ялангуяа ногоон зээлийг өргөжүүлэх бодлого нь эрчим хүчний үнэлгээний тогтолцоотой уялдах, хэрэглэгчийн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, мэдээллийн системийг сайжруулах, олон улсын сайн туршлагыг нутагшуулах замаар Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг хангахад бодитой хувь нэмэр оруулах боломжтойг харууллаа.
Since 1940, Mongolia’s average temperature has increased by 2.25°C, creating serious challenges for environmental, economic, and social sustainability. In Ulaanbaatar, coal- and wood-based heating in ger districts is a major source of air pollution and greenhouse gas emissions. Although Mongolia has pledged under the Paris Agreement to reduce its greenhouse gas emissions by 27.2 percent by 2030, emissions from the building sector are expected to continue rising. This situation highlights the growing importance of financial mechanisms that support green building development. In this context, the present study aims to scientifically examine the need for and the effects of green finance for single-family housing in Ulaanbaatar, with the objective of improving energy efficiency and reducing greenhouse gas emissions in line with sustainable development goals.
The study adopts a mixed-methods approach, combining document analysis, a survey of 150 households, and focus group discussions with representatives of policy-implementing institutions. The analysis is based on the Triple Bottom Line framework of sustainability (economic, social, and environmental dimensions) and tests the hypothesis that better access to green finance can promote the expansion of energy-efficient single-family housing.
The results show that, although green loan resources are relatively available in Mongolia, the growth of green housing is limited by low public awareness, weak implementation of the energy performance certification system and the BESTGER rating scheme, and lending requirements that do not fully match households’ financial capacity.
The study concludes that expanding green finance, especially green loans, can significantly support Mongolia’s greenhouse gas reduction targets if such financing is closely linked to energy performance assessment systems, supported by improved public awareness and information, and relevant international best practices.