Хураангуй:
Монгол Улсын даатгалын салбарт ажилтан шалгаруулах үйл явцад хиймэл оюун ухаан (ХОУ)-ыг нэвтрүүлэх боломж, үр ашиг болон тулгарч буй сорилтуудыг энэ судалгаагаар шинжиллээ.
Энэхүү судалгааны үр дүнгээс харахад ХОУ ашиглах нь шинээр ажилтан авахад зарцуулах хугацааг мэдэгдэхүйц бууруулах (ойролцоогоор 30%-50% хэмнэх) боловч, өгөгдлийн чанар болон алгоритмын шинж чанараас үүдэлтэй ёс зүйн асуудлууд (жишээ: жендэрийн холбогдолтой алдаатай шийдвэр) бий болох эрсдэлтэйг тогтоов. Монголын нөхцөлд ХОУ нэвтрүүлэлт нь монгол хэлний боловсруулалт сул хөгжсөн, хууль зүйн зохицуулалт дутмаг, байгууллагууд болон ажил горилогчдын зүгээс технологид итгэх итгэл харьцангуй бага гэх мэт сул талтай байна. Гэсэн хэдий ч ХОУ-д суурилсан анкет шүүх систем (АШС), ярилцлагын чатбот зэрэг шийдлүүдийг хүнтэй хослуулан (“human-in-the-loop” зарчим) хэрэгжүүлснээр сонгон шалгаруулалтын үр ашиг дээшилж, зардал 20-30% хэмнэгдэх боломжтой зэрэг эерэг үр дүн гарч байгааг бодит туршилт, судалгаа харууллаа.
Судалгааны төгсгөлд компаниудад ХОУ-г үе шаттай нэвтрүүлэх, байгууллагын бодлогоор хүний хувийн мэдээллийг хамгаалах болон ёс зүйн асуудлуудыг сайжруулах талаар санал зөвлөмж гаргав.