Хураангуй:
“Төрийн өмчийн уул уурхайн компанийн нийгмийн зөвшөөрөл, нутгийн
иргэдийн оролцоо ба итгэлцлийн хамаарал” сэдвийн хүрээнд бид нийгмийн зөвшөөрөл бүрэлдэх үйл явцад орон нутгийн иргэдийн оролцоо болон компани ба иргэдийн хоорондын итгэлцлийн түвшин, тэдгээрийн харилцан хамаарлыг тодорхойлохыг зорьсон. Судалгаанд уул уурхайн үйл ажиллагааны нөлөөлөлд өртсөн малчид, оршин суугчид болон бусад оролцогч талуудыг хамруулж, Эрдэнэс Монгол ХХК нэгдлийн харъяа компаниуд болох Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК, Багануур ХК, Шивээ- Овоо ХК-ийн жишээн дээр эмпирик мэдээлэл цуглуулан дүн шинжилгээ хийсэн болно.
Үр дүн нь төрийн өмчит уул уурхайн компанийн орон нутгийн харилцааны бодлого,
оролцооны механизм, итгэлцэл бий болгох хүчин зүйлсийг сайжруулахад чиглэсэн
зөвлөмж боловсруулах үндэслэл болж байна.