Хураангуй:
Энэхүү дипломын ажил нь жижиглэн худалдаа эрхлэгч болон худалдааны байгууллагын нэгдсэн нэг платформ хөгжүүлэлтийг хамарна. Системийн гол зорилго нь жижиглэн худалдаа эрхлэгчид болон худалдааны байгууллагын харилцаанд тулгамдаад буй гар ажиллагаа ихтэй асуудлыг шийдвэрлэхийг зорьж байгаа юм. Монголын өнөөгийн дэлгүүрүүдийн бараа захиалга нь төлөөлөгчөөс бүрэн хамааралтай байдаг бөгөөд энэ нь цаг хугацааны алдагадалд хүрэх, шинэ сонин бараа бүтээгдэхүүнийг цаг тухайд нь хэрэглэгчдэд хүргэж чадаагүйгээс дэлгүүрүүд их бага хэмжээгээр хохирч байдаг. Нөгөө талаасаа шинээр байгуулагдаж буй жижиг бизнес эрхэлж буй хүмүүс зах зээлд байр сууриа олох хүндхэн асуудал үүсдэг. Энэхүү платформ бараа захиалга түгээлтийн нарийн төвөгтэй байдлыг удирдах, үр ашгийг нэмэгдүүлэх зах зээлд тухайн бараа нийлүүлэгч байгууллага том эсхүл жижиг байхаас үл шалтгаалан ижил тэгш эрхтэй оролцох боломжийг бүрдүүлэх чухал үүрэг гүйцэтгэнэ.