Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар Хархорин суманд түүх, соёлын чиглэлээр эвент (үйл ажиллагаа, арга хэмжээ) зохион байгуулах боломжийг судалж, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих шинэ санаачлагыг боловсруулахыг зорьсон.
Судалгааны явцад аялал жуулчлалын салбар дахь эвент менежментийн онол, олон улсын болон дотоодын туршлагуудыг судалж, Хархорин сумын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан эвент зохион байгуулах боломж, эрсдэл, хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулсан. Ингэснээр түүх, соёлын өвийг олон нийтэд сурталчлах, аялал жуулчлалын улирлыг уртасгах, орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг үр нөлөөтэй байх боломжтой гэж үзэв.