Хураангуй:
Энэхүү магистрын судалгааны ажил нь Монголын банк бус санхүүгийн
байгууллагууд (ББСБ) дах финтек зээлийн эрсдэлийн удирдлагыг сайжруулахдаа банк
бус байгууллага ямар ямар хүчин зүйлс буюу нөлөөлгч талуудыг судалж байгаад
анхаарах зүйлсээ мэдээд эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилго тавьсан юм. Энэхүү
судалгаа нь Монгол Улсын өнөөгийн санхүүгийн тогтолцоон ББСБ-ын финтекээр олгож
буй зээлийн өнөөгийн байдлын судалгааг бичиг баримтын уншилт хийж, финтекээр
олгосон зээлийн нөхцөлд ББСБ-уудын гүйцэтгэх үүрэг, статистик мэдээллийг
цуглуулаад нэгтгэн дүгнэх аргчалаар шинжилгээгээ илүү ойлгож хийлээ. Үр дүнтэй
стратеги удирдлагыг тодорхойлж үйл ажиллагаандаа хэрэгжүүлхийн тулд олон улсын
сайн туршлага дээр харьцуулсан шинжилгээ хийгээд үр дүнд нь тулгуурлан эрсдэлийн
удирдлагын онолын судалгаа, шилдэг туршлагыг манай улсад авч хэрэгжүүлэх
боломжийг олж харлаа. Судлагдсан байдлын судалгаанд онолоор финтекээр олгосон
зээлийн эрсдэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүчин зүйлсийг судлаад, асуулга
анкетын арга зүй ашинлан анхдагч өгөгдөл цуглуулаад SPSS30 программ дээр
боловсруулж гол хүчин зүйлсийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга замыг санал
болголоо. Судалгааны үр дүн нь Монгол улс дах финтек зээлийн тогтвортой байдал,
өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд эрсдэлийн удирдлагын сайн тогтолцоо, зохицуулалтын
журмаа дагаж мөрдөх нь чухал ба технологи системийн хөгжүүлэлт, аюулгүй байдал
чухал болохыг үр дүнгээрээ боловсрууллаа.