Хураангуй:
Боловсролын чанар нь улс орны хувьд хөгжлийн чухал асуудлын нэг бөгөөд багшийн хөгжилтэй шууд холбоотой. Багш аж үйлдвэрийн хувьсал, нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн сурагчдаа сургах, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх хүсэл, эрмэлзэлтэйгээр ажилладаг, нөгөө талаас төр засгийн зүгээс мэргэжил дээшлүүлэн, сурч хөгжиж буй багш нарыг дэмжиж, урамшуулах, сургуулийн зүгээс багш нараа чадавхижуулж, сэтгэл ханамжтай, тогтвортой ажиллуулах замаар сургалтын чанарыг дээшлүүлэхийг зорьдог. Багшийн хөгжлийг бид мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах, сертификат авах, мэргэжлийн зэргийн шалгуурыг хангах зэрэг хязгаарлагдмал байдлаар хүлээн авах хандлагатай. Тэгвэл сургууль нь багшийн мэргэжлээрээ сурч, хөгжих боломж бүхий орчин бөгөөд үүний тулд ОУ-ын жишигт нийцэхүйц оновчтой арга барилыг ашиглан ажлаа хийх явцдаа тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэн, дэмжлэг үзүүлдэг байвал оновчтой. Одоогоор ЕБС-ийн багшийн мэргэжлийн хөгжлийг тухайн сургуулийн бодлого, сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн загвартай уялдуулан хэрэгжүүлдэг дотоодын хөтөлбөртэй /ОУ-ын хөтөлбөртэй бус/ сургуулиуд цөөн ажээ.
Энэхүү судалгааны ажлаар Япон менежментийн төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр өнөөдрийг хүртэл олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, тодорхой амжилт, үр дүнд хүрч багш, төгсөгчдийн амжилт тасралтгүй үргэлжилсээр байгаа ч багшийн хөгжлийг цаг үе, суралцагчдын онцлогт нийцүүлэн сургалтын чанарыг сайжруулж, тасралтгүй хадгалж байхыг зорьсон багшийн хөгжлийн загварыг боловсруулж, түүнийг нэвтрүүлэх сургуулийн бэлэн байдлыг судлахыг зорилоо.