Хураангуй:
Монгол улсын хэмжээнд газар чөлөөлөх, дахин төлөвлөх үйл явц эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд тулгамдаж буй асуудлыг нэг юм. Газар чөлөөлөхдөө ЗЕХ-ийн 73-р зүйлд заасан төлөвлөлтийг шат дараалалтайгаар хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэснээрээ тухайг газрыг чөлөөлөхдөө иргэн болон хуулийн этгээдүүдийн эрх ашгийг хамгаалж, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Гэвч тухайн газар чөлөөлөх үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал бол иргэн болон хуулийн этгээдийг эрх ашиг хөндөгдөх, зөрчигдсөн эрхийг сэргээх, тухайн газар чөлөөлөх явцад нөлөөнд өртөж буй иргэдийг тодорхойлох, иргэдийн оролцоог хангах гэх мэт асуудлууд тулгамдаж байгааг Монгол Улсын Захиргааны хэргийн шүүх дээр ирж буй гомдолд үндэслэн гаргаж ирсэн. Тухайн шүүхийн практикт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсэн.
Мөн азийн орнууд дундаас газрын харилцаагаараа тэргүүлдэг Япон улсын туршлага болон тухайн орны хууль эрх зүйн орчин судалсан ба өөрийн оронтой харьцуулсан дун шинжилгээ хийсэн. Уг дүн шинжилгээгээр тухайн улсаас бид ямар сайн туршлагыг өөрийн улсад нэвтрүүлэх боломжтой болон манай улсын эрх зүйн орчин ямар давуу талтай болохыг харуулж түүнд санал зөвлөмж өгч уг судалгааны ажлыг бичсэн болно.