Хураангуй:
Энэхүү дипломын төсөл нь Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС)-ийн богино хугацааны сургалтын үйл ажиллагааг үр ашигтай удирдах, зохион байгуулах зорилготой цахим системийн шийдлийг боловсруулсан болно. Судалгааны ажлын хүрээнд одоо ашиглагдаж буй Infosys болон элсэлтийн Admission системүүдэд нэмэлт хөгжүүлэлт хийж, удирдлагын үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, мэдээллийн нэгдсэн удирдлагыг бий болгохоор төлөвлөсөн. Тодруулбал, сургалтын бүртгэл, төлбөр тооцоо, гэрээ байгуулах, сертификат олгох зэрэг үйл ажиллагааг төвлөрсөн цахим системд нэгтгэснээр үйл ажиллагааны тасалдалгүй байдал, үр ашгийг сайжруулах боломжийг бүрдүүлж байна. Энэ шийдэл нь одоогийн системүүдтэй нийцтэй, уян хатан бөгөөд цаашид нэмэлт сургалтын хөтөлбөрүүдийг хялбархан интеграцлах бололцоотой архитектуртайгаар зохиомжлогдсон болно.