Хураангуй:
Энэхүү дипломын судалгааны ажлын гол зорилго нь Монгол Улсад үйл
ажиллагаа явуулж буй цахим худалдааны платформуудын UX/UI дизайн буюу
хэрэглэгчийн туршлага ба интерфейсийн харагдах байдлын чанар нь хэрэглэгчийн
худалдан авах зан төлөвт хэрхэн нөлөөлж байгааг онолын болон практикийн түвшинд
судлах явдал байв. Судалгааны арга зүйд чанарын (онолын судалгаа, өрсөлдөөнт
шинжилгээ) болон тоон судалгааны (санал асуулга, хэрэглэгчийн өгөгдөлд суурилсан
дүн шинжилгээ) аргуудыг хослуулан ашигласан. Санал асуулгад үндэслэн
хэрэглэгчдийн дийлэнх нь гар утсаар худалдан авалт хийдэг хэдий ч платформын
навигаци ойлгомжгүй, ачаалал удаан, төлбөрийн хэсэг төвөгтэй зэргээр UX тал дээр
сэтгэл ханамж дутмаг байгааг тогтоосон. Мөн 18–24 насны хэрэглэгчид хамгийн
идэвхтэй хэрэглэгчид боловч UX/UI-тэй холбоотой гомдлыг хамгийн их гаргасан байна.
Хэрэглэгч худалдан авалтаас татгалзах гол шалтгаанууд нь хүргэлтийн хугацаа,
баталгаажуулалт, мэдээллийн тодорхой бус байдал зэрэгтэй холбоотой байв.
Судалгааны үр дүнд UX/UI дизайны ойлгомжтой байдал, ашиглахад хялбар байдал,
визуал сэтгэл ханамж зэрэг хүчин зүйлс нь хэрэглэгчийн итгэлцэл, худалдан авалтын
шийдвэр гаргалтад шууд нөлөөлдөг болохыг тогтоосон. Иймд платформууд
хэрэглэгчийн нас, хүйс, төхөөрөмжийн онцлогт нийцсэн UX/UI сегментчиллийг
нэвтрүүлэх, хэрэглэгч төвтэй сайжруулалтын шийдлүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай
гэсэн дүгнэлтэд хүрсэн болно.