СЭЗИС - Бүтээлийн сан

Оюутан залуучуудад зориулсан хувцасны брэндийг бий болгох инженерчлэлийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сайнбаяр, Мөнхбаяр
dc.contributor.author Олзвойбаатар, Ачитмаа
dc.date.accessioned 2025-07-02T03:08:21Z
dc.date.available 2025-07-02T03:08:21Z
dc.date.issued 2025-07-02
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4450
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил нь Монголын хувцасны зах зээлд оюутан, залуучуудад зориулсан шинэ брэндийг бий болгох боломж, шаардлагыг инженерчлэлийн үүднээс судалсан хэрэглээний шинж чанартай судалгааны ажил юм. Судалгааны зорилго нь “Стандарт Тунамал ХХК”-ийг залуусын хэрэгцээ сонирхолд нийцсэн, өвөрмөц дизайн бүхий, дотоодын хувцасны шинэ брэндтэй болгох явдал юм. Үүний хүрээнд маркетингийн инженерчлэл, хэрэглэгчийн зан төлөв судлал, өрсөлдөгчийн шинжилгээ, конжойнт шинжилгээ зэрэг онол, арга зүйг ашиглан судалсан болно. Судалгаанд Улаанбаатар хотын их дээд сургуулийн оюутнуудыг хамруулсан бөгөөд тэдний худалдан авах зан төлөв, хэрэгцээ, брэндийн талаарх хандлага, сонголтод нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлоход чиглэсэн. Мөн олон улсын жишээ болох “Goosebumps” брэндийн кейс судалгаа болон Монголын 3 үндсэн өрсөлдөгч брэндийг харьцуулан шинжилсэн. Хэрэглэгчийн судалгааг 2 үе шаттай хийсэн бөгөөд Excel, SPSS программыг ашиглан шинжилсэн. Судалгааны үр дүнд залуус өдөр тутмын хэрэглээнд тохирсон, чанартай материалтай, oversized төрлийн тав тухтай өмсгөлтэй, энгийн минимал дизайнтай хувцсыг илүүд үздэг нь тогтоогдсон. Энэхүү үр дүнд үндэслэн шинэ брэнд хөгжүүлэх загвар гаргаж, лого, өнгөний схем, үсгийн хэлбэр зэрэг брэндийн элементүүдийг төлөвлөн боловсруулсан. Судалгааны дүгнэлт нь Монголын залуучуудад чиглэсэн, загварлаг бөгөөд өсөн дэвжих хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн утга агуулга бүхий шинэ хувцасны брэндийг зах зээлд амжилттай нэвтрүүлэх боломжтойг олж мэдсэн. Энэхүү ажил нь гарааны бизнес эрхлэгчдэд зах зээлийн сегментчлэл, хэрэглэгч төвтэй брэнд хөгжүүлэлтийн практик аргачлал болох ач холбогдолтой. en_US
dc.subject Хувцасны брэнд, Шинэ брэнд, Инженерчлэлийн судалгаа, Залуусын хувцас, Хэвлэмэл хувцасны брэнд, Брэнд бий болгох, Конжойнт шинжилгээ, Хувцас худалдан авах хандлага, Оюутны брэнд en_US
dc.title Оюутан залуучуудад зориулсан хувцасны брэндийг бий болгох инженерчлэлийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах