Хураангуй:
This study aimed to evaluate the policies, tools, procurement decisions, and management
support related to energy-efficient hardware in the IT infrastructure of commercial banks
operating in Mongolia. A total of 12 professionals and staff members from four major banks—
Khan Bank, Golomt Bank, XacBank, and Trade and Development Bank—participated in the
study. The research focused on the following key areas:
Тайлбар:
Энэхүү судалгаа нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны
банкуудын мэдээллийн технологийн (МТ) дэд бүтцэд эрчим хүч хэмнэх техник
хангамжиийн бодлого, хэрэгсэл, худалдан авалтын шийдвэр болон удирдлагын дэмжлэг
зэргийг үнэлэх зорилготой байв. Судалгаанд Хаан банк, Голомт банк, Хас банк, Худалдаа
хөгжлийн банк зэрэг томоохон дөрвөн банкны нийт 12 мэргэжилтэн, ажилтан оролцсон
бөгөөд дараах үндсэн чиглэлүүдийг хамарсан:
• Эрчим хүчний хэмнэлтийн бодлого: Судалгаанд хамрагдсан зарим банкууд
дотооддоо эрчим хүч хэмнэх бодлого боловсруулсан боловч бодлогын хэрэгжилт,
хамрах хүрээ, зорилго нь харилцан адилгүй байв.
• Техник хангамжийн худалдан авалт: Эрчим хүчний хэмнэлтийн шалгуур тавих,
олон улсын стандарт (жишээлбэл ENERGY STAR, EPEAT) ашиглах байдал банк
бүрт өөр өөр, зарим банк системтэй хэрэглэж эхэлж байгаагийн жишээ нь:
Цахилгаан эрчим хүчний стандарттай Нөүтбүүк ажлын хэрэгцээнд төлхүү
худалдан авах, цахилаан эрчим хүчний хэрэглээний тодорхой хувийг сэргээгдэх
эрчим хүчээр орлуулах, Дата төвүүдийн хөргөлтийн системийг эрчим хүчний
хэмнэлттэй техник хангамжаар солих шинчлэх ажлуулуудыг шат дараалалтайгаар
нэвтрүүлж эхлээд байна.
• МТ дэд бүтцийн шинэчлэл ба хяналт: Зарим банк серверийн өрөөний шинэчлэл
хийж, эрчим хүчний гүйцэтгэлийн үзүүлэлт (жишээлбэл, PUE) хянаж эхэлсэн ч
энэ талын нэгдсэн аргачлал, дүн шинжилгээ дутмаг байв.
• Санхүүжилт ба дэмжлэг: Эрчим хүч хэмнэх санаачлагад төсөв, хүний нөөц,
удирдлагын дэмжлэг харилцан адилгүй байсан бөгөөд зарим тохиолдолд дотоод
дэмжлэг дутмаг, бодлого хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байв.
Мөн судалгааны хүрээнд гадаад, дотоодын сайн туршлагуудыг судалж, Монголын
банкны салбарт нэвтрүүлэх боломжтой шийдлүүдийг авч үзсэн болно.
Түлхүүр үгс: Дата центр, Техник хангамж, PUE, GPU, , Арилжааны банк, Эрчим
хүчний хэмнэлтийн бодлого, Epeat, Хөргөлтийн систем, Ногоон технологи, Мониторинг,