Хураангуй:
Уг судалгааны ажлаар судлаач миний бие аялал жуулчлалын байгууллага болон Монгол улстай ижил нүүдэлчин ёс заншилтай улсын жишээг судлан алдаа дутагдалтай зүйлсийг нээн илрүүлж сошиал бүтээгдэхүүний оновчтой загварчлал боловсруулах, тухайн бүтээгдэхүүнийг зорилтот хэрэглэгчдэд үр дүнтэй хүргэх арга замыг тодорхойлоход орших юм.
Тухайн судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд аялал жуулчлалын компаниуд сошиал маркетингаа ямар ч төлөвлөгөө, зохион байгуулалтгүй явуулдаг болохыг илрүүлсэн бөгөөд судлаач миний бие аялал жуулчлалын сошиал бүтээгдэхүүнийг төлөвлөх зааварчилгаа болон өнгө шугамны хэрэглэгчдэд нөлөөлөх нөлөөлөл зэргийг харгалзан үзэж тодорхой загварчлал , төлөвлөгөөг боловсруулсан болно.