СЭЗИС - Бүтээлийн сан

ЦАГААН ЛАВАЙ ЧУУЛГЫН 2025 ОНЫ МАРКЕТИНГИЙН ХАРИЛЦААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сандагдорж, Сайн-Од
dc.contributor.author Ганболд, Үжин
dc.date.accessioned 2025-06-26T03:35:13Z
dc.date.available 2025-06-26T03:35:13Z
dc.date.issued 2025-06-26
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4403
dc.description.abstract Цагаан Лавай Чуулга нь гадаад жуулчдад зориулсан Монгол ардын урлагийн тоглолт явуулдаг мэргэжлийн урлагийн байгууллага бөгөөд тус чуулгын маркетингийн харилцааны өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах, зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх шаардлага нь энэхүү дипломын судалгааны үндэслэл болсон. Төлөвлөгөөний зорилго нь тус байгууллагын маркетингийн харилцааны стратегийг сайжруулах, татах ба түлхэх стратегийг уялдуулан хэрэглэгч төвтэй маркетингийн харилцааны төлөвлөгөө боловсруулахад оршино. Тус дипломын ажлын хүрээнд эхлээд Нэгдсэн Маркетингийн Харилцаа (НМХ)-ны онолын үндэс, олон улсын чиг хандлагуудыг судалж, Цагаан Лавай Чуулгын одоогийн нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор 5C, SWOT, TOWS, PESTLE зэрэг иж бүрэн шинжилгээ хийв. Үүний дараа хувиараа аялж буй жуулчид болон тур оператор байгууллагуудын төлөөллийг хамарсан фокус бүлгийн ярилцлага, хоёрдогч мэдээлэлд суурилсан хэрэглэгчийн хэрэгцээ, хандлагын судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд үзэгчдийн онцлог, худалдан авах зан төлөв, контент болон үйлчилгээний чанарт тавигдах хүлээлтүүдийг тодорхойлсон. Нэмэлтээр олон улсын 10 гаруй ардын урлагийн театрын маркетингийн туршлагыг харьцуулан судалж, сторителлингт суурилсан контент, туршлагад суурилсан маркетинг, дижитал сувгийн ашиглалтын туршлагыг судлав. Судалгаанд үндэслэн контент, түүний хэлбэр, сувгийн оновчлол, зорилтот сегментэд нийцүүлсэн харилцааны стратегийн загварыг боловсруулж, маркетингийн харилцааны хөтөлбөр, үр дүнг хэмжих, хяналт-шинжилгээний загварыг орууллаа. Иймд энэхүү төлөвлөгөө нь гадаадын жуулчдад зориулсан ардын урлагийн байгууллагын маркетингийн харилцааг хэрэглэгчийн хандлага, сонирхол, олон улсын туршлага, стратегийн онолын дүгнэлтүүдэд үндэслэн хөгжүүлэх боломжийг тусгалаа. en_US
dc.subject Маркетингийн Харилцаа, Соёлын аялал жуулчлал, Цагаан Лавай Чуулга, Идэвхжүүлэлт, Урлагийн маркетинг en_US
dc.title ЦАГААН ЛАВАЙ ЧУУЛГЫН 2025 ОНЫ МАРКЕТИНГИЙН ХАРИЛЦААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах