Хураангуй:
Монгол Улсад цахим хог хаягдал (e-waste) нь жил ирэх тусам өсөн нэмэгдэж,
байгаль орчин, хүний эрүүл мэнд болон эдийн засгийн тогтвортой байдалд учруулж
байна. Энэхүү судалгааны зорилго нь Монгол улс дахь цахим хог хаягдлын
менежментийн өнөөгийн нөхцөл байдлыг судалж, түүний хэрэгжилтэд нөлөөлж буй
хууль эрх зүй, институцийн хүчин зүйлс, хувийн хэвшил, иргэдийн оролцоог
тодорхойлон, олон улсын сайн туршлага, “ногоон мэдээллийн технологи” (Green IT)-ийн шийдлүүдтэй уялдуулан бодлогын санал дэвшүүлэхэд оршино.
Судалгааны аргазүйд тоон судалгааны аргачлал ашигласан бөгөөд арилжааны
банкны 77 ажилтнаас Google Forms ашиглан асуулгын аргаар өгөгдөл цуглуулж, SPSS программ дээр статистик шинжилгээ (давтамжийн шинжилгээ, кросстаб, χ² тест, тархалтын шинжилгээ) хийсэн. Үр дүнгээс үзэхэд цахим хог хаягдлын менежмент
ихэвчлэн тохиолдлын, системгүй байдлаар хэрэгжиж, байгууллагын хэмжээ, хүний
нөөцийн чадавхи нь хэрэгжилтэд статистикийн утгатай хамааралтай (p < 0.001) болох нь батлагдсан. Түүнчлэн байгальд ээлтэй худалдан авалт, ангилан ялгалт, дахин
боловсруулалтын түвшин нь хангалтгүй байгааг харуулсан.
Онолын хувьд судалгаанд инновацийн тархалтын онол болон институцийн онолын
хослолыг ашиглаж, хувь хүний хандлага болон институцийн бүтэц, зохицуулалтын
нөлөөг шинжилсэн. SWOT шинжилгээгээр Монгол Улсад цахим хог хаягдлын
менежментийг сайжруулах боломж бүрдэж байгаа ч эрх зүйн тодорхойгүй байдал, дэд бүтцийн дутагдал, олон нийтийн мэдлгийн дутмаг байдал зэрэг сорилтууд давамгай байгааг тодорхойлсон.
Судалгааны үр дүнд тулгуурлан хууль эрх зүйн шинэчлэл, байгууллагын дотоод
бодлого журам,байгууллагын ажилтнуудын мэдлэг оролцоог идэвхжүүлэх, технологийн дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг чиглэлд цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн санал, зөвлөмжийг боловсруулсан болно.
Түлхүүр үг: Цахим хог хаягдал, Цахим хог хаягдлын менежмент,Цахим хог
хаягдлын төрөл, Тогтвортой хөгжил, Ногоон тооцоолол.
Тайлбар:
Цахим хог хаягдлын менежмент
Хүний болон байгаль орчны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор үүсмэл электрон
хаягдлыг зохистойгоор цуглуулах, тээвэрлэх,боловсруулах, дахин ашиглах, устгах үйл
ажиллагааны нийлмэл систем