СЭЗИС - Бүтээлийн сан

ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ҮЕ ХООРОНДЫН ТЭНЦВЭРТ БУС БАЙДЛЫН ХЭТИЙН ТӨЛӨВ

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Буяндэлгэр, Энхболд
dc.date.accessioned 2025-06-24T06:00:40Z
dc.date.available 2025-06-24T06:00:40Z
dc.date.issued 2025-06-24
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4379
dc.description.abstract Дэлхий дахинд хүн амын насжилт, төрөлт саарахтай холбоотойгоор нийгмийн халамжийн зардлууд нэмэгдэх хандлагатай болж байна. Тэр дундаа дэлхийн 2-р дайны дараах их төрөлтийн үеийнхэн хөдөлмөрийн наснаас тэтгэврийн насанд шилжих шилжилт хурдацтай явагдаж байна. Жил ирэх бүр төрөлтийн түвшин буурч байгаа нь хөдөлмөрийн насны хүн амын тоог бууруулах нөлөөтэй. Тэтгэврийн болон хөдөлмөрийн насны хүн амын харьцаа нэмэгдэх нь хөдөлмөрийн насны хүн амд ирэх төсвийн дарамтыг бий болгож байна. Монгол улсад тэтгэврийн даатгалын сан нь өнөөгийн ажиллаж буй хүмүүсийн төлж буй нийгмийн даатгалын шимтгэлээр өнөөгийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг санхүүжүүлдэг. Тэтгэврийн даатгалын сан нь тухайн жилийн цугларсан шимтгэлийн орлого, зарлагад хүрэлцэхгүй тохиолдолд зөрүүг улсын төсвөөс татаас олгох байдлаар санхүүждэг. Тэтгэврийн даатгалын сангийн тэнцэл сөрөг байх нь улсын төсөвт ачаалал үүсгэдэг. Монгол улсад их төрөлтийн үеийнхэн 2010 оноос эхлэн тэтгэвэрт гарч эхэлсэн бөгөөд 2045 он гэхэд бүхэлдээ хөдөлмөрийн наснаас тэтгэврийн насанд шилжих хүн ам зүйн шилжилт явагдахаар байна. Манай орны хувьд зах зээлийн нийгэмд шилжсэнээр төрөлт 1993-2005 онд эрс буурсан байдаг. Энэхүү нөлөөгөөр дараагийн 40 жилд тэтгэврийн даатгалын сангийн алдагдал нэмэгдэх бөгөөд энэхүү алдагдлыг шимтгэлийн хувь хэмжээ болон ажиллах хүчний оролцооны түвшнийг нэмэгдүүлэх, тэтгэвэрт гарах насыг хойшлуулах бодлого хэрэгжүүлэн алдагдлыг бууруулж, тэнцвэрт байдлыг хангах боломж бүрдэнэ. Хүн амын тоог Леслигийн загвар, тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг үе хоорондын тооцооны аргачлалыг ашиглан тооцоолов. Тооцоололд Монгол Улсын нэгдсэн төсвийн зарлага, Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага, тэтгэврийн даатгалын сангийн орлого, зарлага, инфляцын жилийн дундаж түвшин, хүн амын тоо, ажиллах хүчний оролцооны түвшин, өндөр насны тэтгэвэр авагчдын тоо, тэтгэврийн хэмжээ зэрэг өгөгдлийг ашигласан. en_US
dc.subject Нийгмийн даатгалын сан en_US
dc.subject Тэтгэврийн даатгалын сан en_US
dc.subject Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал en_US
dc.subject Үе хоорондын тэнцвэрт бус байдлын хэтийн төлөв en_US
dc.subject Тэнцвэрт бус байдал en_US
dc.subject Сангийн тэнцвэрт бус байдал en_US
dc.subject Үе хоорондын тэнцвэрт бус байдал en_US
dc.subject Хүн амын насжилт en_US
dc.subject Хүн ам зүй en_US
dc.title ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ҮЕ ХООРОНДЫН ТЭНЦВЭРТ БУС БАЙДЛЫН ХЭТИЙН ТӨЛӨВ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Батболд, Болорсувд


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах