Хураангуй:
Аж үйлдвэрийн IV хувьсгал, мэдээлэл, харилцаа холбоо, интернэт, техник технологийн хурдацтай хөгжилтэй хөл нийлэн, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж үнэлэгдэх ирээдүйн боловсон хүчин болохын тулд кодинг болон программчлалын чадвар нь англи хэлтэй адил заавал эзэмших шаардлагатай чадваруудын нэг болсон гэж болно. (О.Булган, 2019)
Сүүлийн үед ер нь аль ч салбарт үйл ажиллагаа явуулж буй компани, байгууллагыг анзаарч байхад тэд өөрсдийн үйл ажиллагаагаа илүү сайжруулж, үйлчилгээгээ хялбар болгохын тулд шинэ техник, технологийг нэвтрүүлж, дижиталчлал руу шилжих болсон нь IT салбарын мэргэжилтэн, ажиллах хүч улам эрэлт хэрэгцээтэй болж тэдний ажлын ачаалал маш ихээр өсөж байна. энэ өсөлт нэмэгдэх тусам салбарын ажилтан бүрийн ажлын ачаалал ихсэж тэдний ажил амьдралын тэнцвэрт байдал алдагдахад хүрч байгаа юм.
Нөгөө талаас ажилчдын цаашид үр ашигтай ажиллах, урам зориг олж авах, байгууллагтаа үнэнч хандах зэрэг олон давуу талыг олгодог нэг зүйл бол ажлын сэтгэл ханамж юм.
Энэ үндэслэлүүдээс үүдэн мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй ITZONE компаныг сонгон авч тэдний ажил амьдралын тэнцвэрт байдал нь тэдний ажлын сэтгэл ханамжид хэрхэн нөлөөлж байгааг судаллаа. Судалгааны үр дүнгээс харахад ажил амьдралын тэнцввэр байдал нь тэдний ажлаам авах сэтгэл ханамжтай шууд хүчтэй хамааралтай байгаа нь харагдаж байгаа юм.