Хураангуй:
Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарт эрэлт, хэрэгцээ, хэрэглэгчдийн хандлага мэдэгдэхүйц өөрчлөгдөж буйтай холбогдуулан Япон жуулчдын аялах хэв маяг, зан төлөв, хэрэгцээг судлах нь Монгол Улсын аялал жуулчлалын бодлого төлөвлөлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд чухал ач холбогдолтой юм. Энэхүү дипломын ажлаар Монголд ирсэн Япон жуулчдын аялах онцлог, хандлага, тэдний сонирхол, шаардлагад нийцсэн аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээний загварыг тодорхойлохыг зорив.
Судалгаанд аяллын зан төлөв, хэв маягийн онолууд, олон улсын болон дотоодын судалгааны үр дүн, статистик мэдээлэлд тулгуурласан харьцуулалт, баримт бичгийн шинжилгээний аргуудыг ашигласан. Үүний үр дүнд Япон жуулчид богино хугацааны, өндөр зохион байгуулалттай, аюулгүй орчныг эрхэмлэдэг, соёл, байгалийн онцлогт суурилсан туршлага төвтэй аялалд илүүтэй сонирхолтой болохыг тогтоов.
Судалгааны үр дүнд үндэслэн Монголын аялал жуулчлалын байгууллагуудад Япон жуулчдад зориулсан зорилтот бүтээгдэхүүн, маркетинг, үйлчилгээг сайжруулах, аяллын маршрут боловсруулах талаар санал, зөвлөмж боловсруулав.