СЭЗИС - Бүтээлийн сан

Монгол улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын өрсөлдөх чадвар, түүнийг сайжруулах арга зам (ноолууран бүтээгдэхүүний жишээ)

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Хүрэлтогоо, Энх-Учрал
dc.date.accessioned 2025-06-20T06:30:00Z
dc.date.available 2025-06-20T06:30:00Z
dc.date.issued 2025-06-20
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4344
dc.description.abstract Энэхүү дипломын ажил нь Монгол Улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын өрсөлдөх чадварыг, ялангуяа ноолуурын салбарын жишээн дээр авч үзэн, түүний өнөөгийн байдал, сорилт, боломж болон өрсөлдөх чадварыг сайжруулах арга замыг тодорхойлох зорилготой юм. Судалгаанд Портерийн “Үндэсний ромбо зарвар”-ын хүрээнд Монголын ноолууран бүтээгдэхүүний салбарын стратеги, бүтэц, дотоодын болон гадаадын эрэлт, үйлдвэрлэлийн нөхцөл, холбогдох туслах салбарууд, засгийн газрын бодлого, гэнэтийн боломж зэрэг хүчин зүйлсийг шинжилж үнэлгээ хийв. Судалгааны үр дүнд Монгол Улсын ноолууран бүтээгдэхүүн нь түүхий эдийн чанарын хувьд дэлхийд өрсөлдөхүйц боловч түүхий эдийн бэлтгэл буурах, үйлдвэрлэлийн технологийн дэвшил сул, хүний нөөцийн мэргэшил, инновацийн чадавх хангалтгүй зэрэг асуудлууд байгааг тогтоов. Мөн RCA (Харьцуулсан давуу талын индекс)-ийн өөрчлөлт, олон улсын өрсөлдөгч орны (Хятад, Итали, Франц) үзүүлэлтүүдтэй харьцуулсан дүн шинжилгээгээр Монголын өрсөлдөх чадвар тогтворгүй, дотоодын боловсруулах үйлдвэрийн үр ашиг харьцангуй бага байгааг харуулж байна. Судалгааны төгсгөлд экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмж, тухайлбал түүхий эдийн тогтвортой нийлүүлэлтийн тогтолцоог бий болгох, боловсруулах салбарт хөрөнгө оруулалт татах, брэнд хөгжүүлэх, олон улсын стандарт, технологийн шинэчлэлийг дэмжих зэрэг арга замуудыг санал болгож байна. en_US
dc.language.iso mng en_US
dc.subject экспортын өрсөлдөх чадвар, ноолууран бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, нэмүү өртөг, Портерийн онол, RCA индекс, Монгол ноолуур, үндэсний ромбо загвар, гадаад худалдаа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, экспортын стратеги en_US
dc.title Монгол улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын өрсөлдөх чадвар, түүнийг сайжруулах арга зам (ноолууран бүтээгдэхүүний жишээ) en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах