Хураангуй:
Уг судалгаа нь Монгол улсад дугаартайгаа шилжих үйлчилгээ нэвтэрч байгаатай холбогдуулан хэрэглэгчдийн үйлчилгээ авч буй оператороо солих зан төлвийг нарийвчлан судалсан ажил юм.
Судалгааны ажлын хүрээнд хэрэглэгчийн зан төлөв, тэр дундаа үйлчилгээ авч буй оператороо солих зан төлвийн талаар онол арга зүйг судалж, Монгол улсын үүрэн холбооны хэрэглэгч 393 хүний түүвэртэй судалгааг хийж гүйцэтгэлээ.
Судалгааны үр дүнгээс харахад Дугаартайгаа шилжих үйлчилгээ нь манай улсад хүлээлт үүсгэж байгаа төдийгүй, үүрэн холбооны 4 оператор компаний хувьд харилцан адилгүй нөлөө үзүүлэхээр байна.
Хэрэглэгчийн үйлчилгээ авч буй оператороо солих зан төлөвт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тариф, хөнгөлөлт урамшуулал, үйлчилгээнийхээ талаарх хэрэглэгчдийн сэтгэл ханамж, шилжихтэй холбоотой гарч буй зардал зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг байна.