Хураангуй:
Энэхүү судалгааны зорилго нь UBCAB-н үйлчилгээний шинж чанарууд үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид үзүүлж буй нөлөөллийг судлах, сэтгэл ханамж нь дахин үйлчлүүлэх хандлагад хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлоход оршино. Түүвэр бүрдүүлэлтийг Улаанбаатар хотод оршин суудаг, UBCAB такси үйлчилгээг сүүлийн зургаан сарын хугацаанд ашигласан 18-59 насны 444 хэрэглэгчдээр бүрдүүлсэн. Түүврийг SPSS 26 ашиглан найдвартай байдал, фактор шинжилгээ, корреляцийн шинжилгээ, регрессийн шинжилгээ, зуучлагчийн шинжилгээ, NPS шинжилгээний аргуудаар боловсруулсан.
Судалгааны үр дүнд сэтгэл ханамжид нөлөөлдөг таван хүчин зүйл болох үнэ, аюулгүй байдал, тав тух, мэдээллийн технологи, амар хялбар байдлын хүчин зүйлээс аюулгүй байдал хэрэглэгчийн сэтгэл ханамжид нөлөөлдөггүй болох нь тогтоогдсон. UBCAB такси үйлчилгээний үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг NPS хэмжүүрээр хэмжихэд 21.8%-ийн үзүүлэлттэй гарсан нь хэрэглэгчид үйлчилгээнд сэтгэл ханамжтай гэж дүгнэж болох ч энэ нь тийм ч сайн үр дүн байсангүй.
Судалгааны үр дүнд үндэслэн судлаач UBCAB такси үйлчилгээний компанид дараах зөвлөмжүүдийг гаргасан болно.