Хураангуй:
Тухайн судалгааны ажлын хүрээнд Монголын арилжааны банкуудын ОНС-ний хэрэглээний өнөөгийн нөхцөл байдал, тэр дундаа банкуудын ажилтнуудын ОНС-ний хэрэглээний түвшин, түүнээс үүсэх эерэг болон сөрөг үр дагаврууд, ОНС-ний хэрэглээг удирдах бодлого, түүний хэрэгжилтийн түвшинг үнэлж, цаашид салбарын байгууллагуудын хувьд ашиглахад тохиромжтой ОНСБ-ийг олон улсын байгууллагуудын туршлага, мөн судалгааны үр дүнд үндэслэн санал болгож, зөвлөмж боловсруулсан болно.