Хураангуй:
Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны салшгүй нэгэн хэсэг
болоод буй эрүүгийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх ажиллагаа нь дэлхийн улс
орнуудын эрүүгийн эрх зүйн салбарт томоохон байр суурь эзэлдэг бөгөөд тус салбар эрх зүйд ахиц дэвшил болж олон улсын эрүүгийн эрх зүйн хэв шинж бүхий эрх зүйн
тогтолцоог бий болгоход томоохон нөлөө үзүүлж байна. Манай улсын хувьд одоогоор нийт 17-н улстай эрүүгийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг байгуулаад байгаа бөгөөд энэхүү гэрээгээр ихэвчлэн улс орнууд хүнээс нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг авах, мэдээлэл баримт бичиг, эд зүйлийн нотлох баримт болон хэргийн материалын баталгаажуулсан хуулбарыг гаргаж өгөх, хүн эсхүл эд зүйлийг танин тогтоох, тэдгээрийн байршлыг тогтоох, нэгжлэг хийх эд зүйл хураан авах ажиллагаа хийх, хоригдож буй этгээд эсхүл өөр бусад этгээдийг мэдүүлэг өгүүлэхээр, эсхүл хэрэг хянан шалгах ажиллагаанд туслуулахаар ирүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг эрэн хайх, битүүмжлэх, хураан авах болон шилжүүлэхтэй холбогдуулан дэмжлэг үзүүлэх, хүсэлт хүлээн авагч талын хуулиар хориглоогүй бөгөөд байгуулсан гэрээний зүйлд нийцэх эрх зүйн бүхий л туслалцааг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж, үүнтэй холбоотой асуудлыг зохицуулдаг.
Мөн энэхүү гэрээ нь хүн бүр өөрийн иргэний харьяалал, оршин сууж байгаа газраас
үл шалтгаалан хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх гол зарчимд тулгуурлан
батлагддаг. Энэхүү судалгааны ажлыг түүхчилсэн арга, баримт бичиг судалгааны арга, ярилцлагын арга, харьцуулалтын арга зүйг ашиглан хийж гүйцэтгэсэн болно.