Хураангуй:
Сургуулийн орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчил, үе тэнгийн дээрэлхэлт нь
хүүхдийн сэтгэл зүй, боловсрол, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлдэг тул дэлхий
нийтийн анхаарлын төвд байсаар иржээ. Энэхүү судалгааны ажлаар сургуулийн орчин дахь дээрх сөрөг үзэгдлүүдийн түгээмэл хэлбэр, шалтгаан, үр дагавар болон эрх зүйн зохицуулалтыг олон улсын болон монгол улсын жишээн дээр тулгуурлан харьцуулан шинжилсэн болно. Судалгаанд бнсу, ану, япон зэрэг улс орнуудын хууль тогтоомж, бодлогын арга хэмжээ, хэрэгжилтийн үр дүнг авч үзэн монголын нөхцөл байдалтай харьцуулсан. Мөн сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтийн хэлбэр, түүний хохирогч болон үйлдэгчийн сэтгэл зүйн төлөв, гэр бүлийн орчин, багшийн оролцоо зэрэг нөлөөлөгч хүчин зүйлсийг задлан шинжилсэн. Судалгааны үр дүнгээс харахад дээрэлхэлт, хүчирхийлэл нь зөвхөн хувь хүний төдийгүй нийгмийн зохион байгуулалт, хуулийн хэрэгжилттэй нягт холбоотой болохыг харуулж байна. Үүний үндсэн дээр урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын болон эрх зүйн зөвлөмжийг дэвшүүлсэн болно.