Хураангуй:
Дээд боловсрол эзэмших явцдаа хөдөлмөр эрхлэх нь хөдөлмөрийн зах зээлд шинээр
гарч буй залуусын мэдлэг, ур чадвар, ажиллах хандлага нь байгууллагын хүний нөөцийн бодлогын цөмийг бүрдүүлж байгаа энэ үед дээд боловсрол эзэмшиж буй оюутнуудын хөдөлмөр эрхлэлт нь зөвхөн хувь хүний түвшний сонголт бус, бизнесийн удирдлагын
салбарын судалгаа, бодлогын хүрээнд чухал байр суурь эзлэх сэдэв болоод байна.
Оюутнуудын хөдөлмөр эрхлэлт нь тэдний мэргэжлийн чадавх, зөөлөн ур чадвар,
ажиллах чадвар, нийгмийн дадлыг төлөвшүүлдэг чухал процесс юм.
Зөв нөхцөлд, оновчтой ачаалал, цагийн зохицуулалттайгаар хөдөлмөр эрхэлж буй
оюутнууд сургалтын явцдаа бодит туршлага хуримтлуулж, хөдөлмөрийн зах зээлд илүү
амжилттай хөл тавих үндэс суурийг тавьдаг (Curtis & Shani, 2022). Харин буруу чиглэл,
хэт ачаалал, академик орчны дэмжлэггүй байдал нь суралцах үйл явцад сөргөөр
нөлөөлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг (Callender, 2024).
2023 оны АНУ-ын Насанд Хүрэгчдийн Ур Чадварын Судалгааны (Survey of Adult
Skills) үр дүнгээс үзэхэд, 16-29 насны оюутнуудын 39% нь OECD (Organisation for
Economic Co-operation and Development) -ийн орнуудад сурахынхаа хажуугаар цалинтай
ажил хийдэг байна (Quintini, 2015).
Энэ асуудлыг судлах анхны оролдлогууд 1960-аад оноос эхлэлтэй ч сүүлийн
жилүүдэд тогтвортой нэмэгдэж байгаа тул оюутны ажил эрхлэлт болон тэдний
боловсролын үр дүн хоорондын хамаарлыг судлах ажил ч мөн нэмэгдсэн байна. Гэсэн
хэдий ч одоогийн байдлаар оюутан суралцах явцдаа хөдөлмөр эрхлэх нь сургалтын
амжилтад эерэг эсвэл сөрөг нөлөө үзүүлдэг эсэх талаар нэгдсэн дүгнэлт нь тодорхой
хугацаанд хийгдсэн судалгаа бүхэн цаг хугацааны нөхцөл байдал, судалгааны хамрах
хүрээ, оролцогчдын онцлог зэрэг олон хүчин зүйлээс хамааран харилцан адилгүй үр
дүнгүүдийг үзүүлсэн байдаг. Тухайлбал судалгаанууд нь тодорхой нэг сургуулийн
оюутнуудыг хамарсан байхаас гадна, өөр өөр түвшин, мэргэжлийн чиглэлээр суралцаж
буй оюутнууд, улс үндэстний ялгаа, судалгаанд хамрагдсан хүмүүсийн тоо зэрэг олон
хүчин зүйлсээс шалтгаалан судалгааны үр дүн харилцан адилгүй гарсан байна.
Мөн Орчин үеийн бизнесийн удирдлагын суурь ойлголтуудын нэг нь хүний
нөөцийн төлөвлөлт, залуу боловсон хүчний хөгжлийг урт хугацааны стратегийн хүрээнд
авч үзэх буюу энэ хүрээнд оюутнуудын хөдөлмөр эрхлэлт нь зөвхөн хувь хүний эдийн
засгийн хэрэгцээг хангах хэрэгсэл бус, тухайн иргэний ажиллах дадал, зөөлөн ур чадвар
2
(харилцаа, цагийн менежмент, багаар ажиллах чадвар)-ыг хөгжүүлж, хөдөлмөрийн зах
зээлд бэлтгэгдэх суурь үе шат хэмээн үздэг (Curtis & Shani, 2022) (Robotham, 2012).
Бизнесийн байгууллагын хувьд, оюутнуудыг суралцах хугацаанд нь хөдөлмөр
эрхлэх боломж олгох нь ирээдүйн ажилтнаа танин мэдэх, дадлагажуулах, дотоод хүний
нөөцийн нөөцлөлт хийх үр дүнтэй стратеги болж хувирч байна. Мөн энэ нь байгууллагын
нийгмийн хариуцлагын (CSR) хэрэгжилтэд бодит хувь нэмэр оруулдаг. Иймээс оюутны
хөдөлмөр эрхлэлтийн хандлага, хэлбэр, үр нөлөөг судлах нь бизнесийн удирдлагын онол,
судалгааны чухал чиглэл болон хөгжиж байна.
2023 оны СЭЗИС-ийн карьер хөгжлийн төвийн дотоод судалгаагаар тус сургуулийн
өдрийн хөтөлбөрийн оюутнуудын 58% нь суралцах хугацаандаа ямар нэгэн хэлбэрийн
ажил эрхэлж байсан ба тэдгээрийн дийлэнх нь мэргэжлийн бус салбарт (үйлчилгээ,
худалдаа гэх мэт) ажилласан байна. Энэ нь хөдөлмөр эрхлэлтийн чанар, чиглэлийн
зохицуулалт хангалтгүй байгааг харуулж байна. Үүний зэрэгцээ, ажлын ачаалал болон
хичээлийн хуваарийн давхцал зэрэг шалтгаанаас болж оюутнуудын сурлагын голч дүн
буурах хандлага ч мөн ажиглагдаж байна.
Иймд уг судалгаагаар эдгээр ялгаатай байдлыг харгалзан, оюутнуудын хөдөлмөр
эрхлэлт нь тэдний голч дүнд хэрхэн нөлөөлдөг болохыг Санхүү Эдийн Засгийн Их
сургуулийн өдрийн үндсэн, хөтөлбөрийн оюутнуудын жишээн дээр тодорхойлохыг
зорилоо.