Хураангуй:
Карбон кредит гэх шинэ ойлголт дэлхий дахинд үүсээд 3 жилийн хугацаа өнгөрч
байгаа бөгөөд энэхүү ойлголт дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлийн сөрөг нөлөө
болоод хүлэмжийн хийг бууруулахад шууд нөлөө үзүүлж чадах шинэ зах зээл юм. Дээрх
уур амьсгалын өөрчлөлтөд хүлэмжийн хийн хамаарал харьцангуй өндөр байна.
Нүүрстөрөгчийн зах зээлийн эхлэл болох Киотогийн протокол, 2015 оны Парисын
хэлэлцээр нь CO2 ялгаруулалтын олон улсын зорилтуудыг тодорхойлсон олон улсын
гэрээ юм. Киотогийн Протокол нь 1997 онд батлагдсан ба хүн төрөлхтний түүхэн дэх
гарын үсгээ зурсан орнууд нь заавал биелүүлэн мөрдөх хууль зүйн цорын ганц экологийн
баримт юм. Киотогийн протоколын гол зарчим бол үйлдвэржсэн орнууд CO2
ялгаруулалтыг бууруулах шаардлага байсан. Киотогийн протокол нь улс орнуудыг
хүлэмжийн хийн хэмжээгээ бууруулах үүрэг хүлээлгэсэн байдаг. Иймд дэлхийн
дулаарлын шалтгаан нь нийгмийн цаашлаад дэд бүтцийн бүх салбараас ялгарч буй
хүлэмжийн хийнээс шууд хамааралтай байх тул олон улсад карбон кредитжүүлсэн
төслүүдийг хэрэгжүүлэх замаар хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудын
нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах төсөлд хөрөнгө оруулснаар НҮБ-ын өмнө
хүлээсэн үүргээ биелүүлэх шинэлэг зах зээл юм.
Энэ зах зээлд Монгол улс оролцож кредит цуглуулж, хүлэмжийн хийн хэмжээгээ
бууруулах потенциалтай улс болохыг судалгаагаар тогтоосон. Нүүрстөрөгчийн
кредитийг авах үйл явцад Монгол улсын хувьд дотоодын эрх зүйн орчин бүрэн бий
болоогүй байна. Иймд олон улсын карбон зах зээлийн нүүрстөрөгчийн кредитийн
зохицуулалтуудыг харьцуулан судалж, Монгол улсын карбон кредитийн зах зээлийн эрх
зүй зохицуулалтыг бий болгож чадвал маш олон боломж бүрдэх боломжтойг харуулав.