Хураангуй:
Энэхүү дипломын ажил нь Монгол Улсад ялтныг xугацаанаас нь өмнө суллах
ажиллагааны эрх зүйн үндэслэл, түүний үр дагавар болон хэрэгжилтийн явцад үүсч буй
хүндрэл, бэрхшээлийг судалж, шийдвэрлэх боломжит арга замыг тодорхойлоход
чиглэсэн болно. Судалгааны хүрээнд xугацаанаас өмнө сyллагдсан ялтнуудын тоо
баримт, тэдгээрийн нийгэмд эргэн нэгтгэгдэх байдал, дахин гэмт хэрэг үйлдсэн эсэх
мэдээллийг ашиглан бодит жишээн дээр үндэслэн дүн шинжилгээ хийсэн.
Эхний бүлэгт xугацаанаас өмнө суллах тухай эрх зүйн зохицуулалтыг түүхэн
хөгжлийн хүрээнд авч үзэн, холбогдох хууль тогтоомж, олон улсын туршлагыг
харьцуулан судалсан. Мөн онолын хүрээнд энэхүү арга хэмжээний ач холбогдол,
зорилго, хэрэглээний хүрээг тодорхойлсон.
Хоёрдугаар бүлэгт статистик мэдээлэлд тулгуурлан xугацаанаас өмнө сyллагдсан
ялтнуудын тоон үзүүлэлт, тэдгээрийн нийгэмд учруулж буй эерэг болон сөрөг үр
дагаврыг харьцуулсан бөгөөд зарим тохиолдолд уг арга хэмжээ нь дахин гэмт хэрэг
үйлдэх нөхцөл бүрдүүлж байгааг онцолсон.
Сүүлийн бүлэгт xугацаанаас өмнө суллах шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үйл явц
дахь дутагдал, хяналт шалгалтын сул тал, нийгмийн дэмжлэг, сэтгэл зүйн болон зан
үйлийн засал зэрэг нөхцөл дутагдаж байгааг тодорхойлон, бодитой санал, зөвлөмж
боловсруулсан.