СЭЗИС - Бүтээлийн сан

Дипломат халдашгүй байдал ба түүний зүй бус хэрэглээ: Харьцуулсан судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамдинжав, Бэлгүүн
dc.contributor.author Лхамсүрэн, Анужин
dc.date.accessioned 2025-06-10T04:37:17Z
dc.date.available 2025-06-10T04:37:17Z
dc.date.issued 2025-06-10
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4183
dc.description.abstract Дипломат халдашгүй байдлын эрх зүйн зохицуулалт ба түүний зүй бус ашиглалтыг хязгаарлах асуудал нь олон улсын эрх зүйн тулгамдсан асуудлын нэг болж буйг сүүлийн жилүүдийн бодит кейсүүд баталж байна. Дипломат эрх ямбыг гэмт хэрэг үйлдэх, эрх зүйн дархлааг хувийн ашиг сонирхолдоо ашиглах зэрэг зөрчлүүд нь зөвхөн тухайн улсад төдийгүй олон улсын харилцаанд ч итгэлцэл, шударга ёсыг алдагдуулж байна. Ялангуяа хөгжиж буй болон эрх зүйн тогтолцоо нь бүрэн төлөвшөөгүй орнуудад энэ нь ноцтой хүндрэл үүсгэдэг. Түүнчлэн, халдашгүй байдлын хүрээг хэт өргөн тайлбарлах, хяналтгүй үлдээх нь дипломат төлөөлөгчдөд хариуцлагаас зайлсхийх боломж олгож байна. Иймд энэ сэдвийг сонгосон үндэслэл нь олон улсын болон үндэсний эрх зүйд дипломат халдашгүй байдлыг хэрхэн зохицуулж байгаа, түүнийг хэрхэн зүй бусаар ашиглаж байгааг харьцуулан судалж, хууль зүйн зохистой тэнцвэрийг тодорхойлох зорилготой юм. Судалгаандаа харьцуулсан шинжилгээ, кейс судалгаа, олон улсын баримт бичгийн анализ зэрэг аргуудыг ашигласан. Эдгээр нь онол, практикийн уялдааг илүү бодитой харуулж, асуудлыг олон талаас судлах боломжийг олгож байна. Судалгааны үр дүнд олон улсын эрх зүйд суурилсан, Монгол Улсад хэрэгжүүлж болохуйц бодит санал, зөвлөмж боловсруулахаар зорьсон. en_US
dc.subject Дипломат, дархан, зохицуулалт, Вен, иммунитет, шүүх, ёс зүй, эрүүгийн хариуцлага. en_US
dc.title Дипломат халдашгүй байдал ба түүний зүй бус хэрэглээ: Харьцуулсан судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах