Хураангуй:
Энэхүү дипломын ажил нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн харьцангуй шинэ салбар болох биржийн бус зах зээл (ББЗЗ)-д өрийн хэрэгсэл гаргагчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх зүйн зохицуулалтыг онол, практикийн түвшинд судалсан болно. Судалгааны хүрээнд ББЗЗ-ийн зохицуулалт, оролцогчдын эрх зүйн байдал, үүргийн эрх зүйн онолын суурь ойлголт болон үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудыг тодорхойлон,
Судалгааны практик хэсэгт тухайн зохицуулалтын хэрэгжилтийг илэрхийлэх гурван төрлийн боломжит нөхцөл буюу сценари боловсруулан, ББЗЗ-ийн журамд заасан 2.19 дүгээр заалтад үндэслэн үүргийн гүйцэтгэл хангуулагчийн гүйцэтгэх ёстой алхмуудыг шинжилсэн. Үүнд мэдээлэл шаардах, хөрөнгө шалгах, дефолтын үед үйл ажиллагаа зохион байгуулах, шүүхийн нэхэмжлэл гаргах, хөрөнгө хураах үйл явцад оролцох зэрэг багтсан ба үүргийн гүйцэтгэл хангуулагчийн үүргийг тодорхойлсон болно.
Мөн АНУ, Казакстан улсын ББЗЗ-ийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой зохицуулалттай харьцуулан судалж, НУ-д Trust Indenture Act of 1939 хуулиар, харин Казакстан улсад 2022 онд шинэчлэгдсэн “Даатгалын зах зээл, үнэт цаасны зах зээл болон банкны үйл ажиллагааны зохицуулалт, хөгжлийн тухай” хуульд биржийн бус зах зээлд өрийн хэрэгсэл гаргах үед заавал итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу үүргийн гүйцэтгэл хангуулагч томилохыг хуульчилсан байдаг нь Монголын зохицуулалтаас илүү нарийвчилсан, хөрөнгө оруулагч төвтэй байгааг харуулсан.
Судалгаанд үндэслэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах үйл ажиллагааг хууль зүйн түвшинд нарийвчлан зохицуулах санал, зөвлөмж боловсруулсан болно.