Хураангуй:
Дипломын ажлын хүрээнд “Nomadic Coffee” Монгол улсын хэмжээнд зохион байгуулагддаг эвент арга хэмжээнүүдэд төвлөрөн үйлчилгээ үзүүлэх явуулын кофе шопын бизнес төлөвлөгөөг боловсруулахыг зорилоо. Кофе шоп нь автомашинд суурилагдсан, бүрэн тохижуулсан кофе шоп байдлаар хэрэглэгчдэд кофены соёлыг байршилд баригдахгүйгээр, түргэн шуурхай үйлчлэхэд чиглэнэ. Мөн Монголчуудын нүүдэлчин ахуйг кофены соёлтой хослуулан зах зээлд нэвтрэхийг зорино.
Кофе шопын үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай бизнесийн орчин болон зах зээлийн шинжилгээ, судалгаа, үүнтэй холбогдуулан маркетинг, техник технологийн шийдэл, шаардлагатай төлөвлөлтүүдийг хийж гүйцэтгэн, дүгнэлт бичиж боловсруулсан болно. Судалгаагаар явуулын кофе шопын үйлчилгээ нь хэрэглэгчдийн хувьд шинэлэг, эрэлттэй байж болохыг харуулсан бөгөөд “Nomadic Coffee” нь байгальд ээлтэй шийдлүүдийг ашиглан тогтвортой, уян хатан бүтэцтэй үйл ажиллагаа явуулна. Энэхүү ажил нь гарааны бизнесийн онцлогийг харуулсан бодит төлөвлөгөө болж, хэрэгжих боломжтой бизнес загварыг дэвшүүлсэн болно.