Хураангуй:
Хөрөнгийн зах зээлийн глобалчлал нь өнөөгийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлж байгаа бөгөөд олон улсын зах зээлд нэвтрэх нь дотоодын компаниудад өсөлт, хөрөнгө оруулалт татах чухал боломж олгодог. Гэсэн хэдий ч, дотоодын компаниуд олон улсын хөрөнгийн зах зээлд нэвтрэхэд бэрхшээл тулгардаг бөгөөд энэ нь хууль, эрх зүйн зохицуулалт, санхүүгийн чадвар, компанийн бүтэц, ил тод байдал зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Мөн хувьцааны арилжааны идэвхийг нэмэгдүүлж хөрөнгөө ихэсгэхийн тулд олон улсын бирж дээр хувьцаа гаргах замаар хөрөнгийн зах зээлийн глобалчлалд оролцож байна.