Хураангуй:
Манай улсын банкуудын үндсэн үйл ажиллагаа болох хадгаламж, зээлийн үйл
ажиллагааг үйлдлийн шинжилгээий аргын ойлголтуудад суурилан оновчлох
загваруудыг боловсруулж, үнэлсэн нь банкны салбар дахь оновчлолын анхны
судалгаа болж буй гэж үзнэ. Тодруулбал:
2
1. Санхүүгийн олигополь зах зээлийн орчинд үйл ажиллагаа явуулж буй
банкуудын өрсөлдөөний загварчлалыг томъѐолж дүн шинжилгээ
хийсэн;
Үүнд зээлийн хэмжээний тэнцвэрт төлөв тогтоох болон хадгаламжийн
тэнцвэрт хүүний түвшний хэмжээг тогтоох математик загвар томъѐолж шийдийг
ерөнхий тохиолдолд олсон бөгөөд бодит тоон өгөгдөл дээр туршиж үр дүнг өнөөгийн
байдалтай харьцуулан дүн шинжилгээ хийсэн.
2. “Банк ба харилцагч” биматриц тоглоомын загварын байгуулалт,
тэнцвэрт төлөвийг хайх схемийг боловсруулж санал болгосон;
Энд банк болон харилцагчдын хувьд
хэмжээстэй хожлын матрицуудыг
бодит тоонд тулгуурлан байгуулсан бөгөөд энэ биматрицан тоглоомын тэнцвэрт
төлөвийг тооцож олж үр дүнг тайлбарласан.
3. Зээл оновчтой хуваарилах шугаман бус бодлого дэвшүүлж оновчтой
хуваарилалтыг олох алгоритмыг боловсруулсан;
зэрэг болно.