Хураангуй:
Энэхүү судалгаагаар өндөр ёсзүйн стандарт шаардсан мэргэжил болох нягтлан бодогчдын ажлын ёсзүйн уур амьсгалд ёсзүйн манлайлал хэрхэн нөлөөлж буйг шалгасан. Судалгаанд нийт 180 нягтлан бодогчид хамрагдсан байна. Ёсзүйн манлайлал болон ёсзүйн уур амьсгалын өмнөх онолын судалгаан дээр үндэслэн таамаглалыг дэвшүүлсэн. Судалгаагаар ёсзүйн манлайлал нь ёсзүйн уур амьсгалд тодорхой нөлөөтэй байгаа нь тодорхойлогдсон. Тиймээс судалгааны үр дүнд суурилсан практик болон онолын санал зөвлөмжүүдийг гаргаж өгсөн болно.