Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь хүний нөөцийн менежмент (Human Resource
Management) дэх хиймэл оюун ухааныг (Artificial Intelligence) ашиглах өнөөгийн
хэрэглээ, чиг хандлага, боломж болон сорилтуудыг судалсан болно.
Хүний нөөцийн менежментэд хиймэл оюун ухааны хөгжил, олон улсад нэвтэрч буй
туршлага, хиймэл оюун ухааныг хүний нөөцөд нэвтрүүлэхийн ашиг тус, болзошгүй
эрсдэлийн талаар тоймлон харуулах, амжилттай хэрэгжүүлэхэд нөлөөлж буй гол хүчин
зүйлсийг тодорхойлж дүн шинжилгээ хийх зорилготой юм. Хиймэл оюун ухааны
төрлүүд, хөгжил, хүний нөөцийн менежментийн салбар дах боломжит хэрэглээ мөн
хүний нөөцийн чиг үүргүүд болох ажилд авах, ажилтнуудын хөгжил, гүйцэтгэлийн
менежмент, ажилтнуудын оролцоо зэрэг үүргүүдэд хиймэл оюун ухааны үзүүлж буй
нөлөөг харуулах замаар олон улсад амжилттай хэрэгжиж буй кейс жишээнүүдийг судлан, хиймэл оюун ухааныг хүний нөөцийн менежментдээ нэвтрүүлэхээр судалж буй байгууллагуудад санал,зөвлөмж өгөхийг зорилоо.