Хураангуй:
Монгол Улс нь хөдлөх эд хөрөнгийн барьцааг өргөн хүрээнд хэрэглэдэггүй. Харин хөдлөх эд хөрөнгийг барьцаат хэлцлээр эдийн засгийн эргэлтэд оруулах нь эдийн засгийг тэлэх, хөдлөх хөрөнгийн зах зээл дэх эргэлтийг сайжруулах ач холбогдолтой тул улс орнууд хөдлөх хөрөнгийн барьцааны зохицуулалтыг нарийвчилж, өргөжүүлсээр байна.
Монгол Улс 2024 оны 5 сарын 15-ны өдөр Канад улсын Торонто хотын “Osgoode Hall” хуулийн сургуулийн профессор, Дэлхийн банкны бүлгийн зөвлөх Том Жонсон, Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа нар удирдан хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйл, тухайлбал, үнэт цаас, авлага, хувьцаа, шаардах эрх, агуулахын бараа, мал, тэжээвэр амьтны болон үр тариа зэрэг хөдлөх эд хөрөнгө барьцаалах, мөн барьцаалан баригчийн давуу эрхийн онцлог, барьцааны эрх үүсэх, баталгаажих зэрэг ойлголтыг олон улсын сайн туршлагад үндэслэн тайлбарласнаас гадна сөрөг эрхийг хангах аргачлал, барьцаа хөрөнгөөр шаардлага хангахад шүүхийн практикт анхаарах асуудал зэрэг сэдвүүдийг хөндөн ярилцсан байна.
Тиймээс Монгол Улсад зүй ёсоор өргөжиж байгаа сэдвийг хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэл, хөдлөх хөрөнгө, түүний дотор бараа материал, мал аж ахуй гэх тодорхой сэдвүүдэд задлан бусад улс орныг Монгол Улсын эрх зүйн орчинтой харьцуулан судалж, шүүхийн практикийг хууль тогтоомжийн хэрэгжилттэй авч үзлээ.
Судалгааны үр дүнгээс үзэхэд Монгол Улсад хөдлөх хөрөнгийн барьцааны ойлголт нийгмийн хүрээнд өргөжүүлэх, эрх зүйн хүрээнд зохицуулалтыг нарийвчлах шатандаа явж байгаа тул Монгол Улс болоод бусад улс орны хөгжлийн түвшин хол зөрүүгүй ч тодорхой хэрэгжилтийн ялгаа гарч байна.