Хураангуй:
Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрүүдийн зах зээлийн үнэлгээ өсөж байгаа нь үйлдвэрлэгчдэд таатай орчин бүрдүүлж байгаа хэдий ч өрсөлдөөн ширүүсэж, цахим худалдаа хийх, захиалгын систем нэвтрүүлэх шаардлагыг бий болгож байна. Олон жижиг, дунд бизнесүүд захиалгын системгүй байдаг тул зардлыг бууруулах, үйл ажиллагааг автоматжуулах, үйлчлүүлэгчдэд илүү хурдан, хялбар үйлчилгээ үзүүлэх боломжийг алддаг. Судалгаанаас үзэхэд захиалгын системтэй бизнесүүдийн орлого дунджаар 20-40%-иар өсөх боломжтой гэсэн судалгаа байдаг байна.
Энэхүү судалгааны ажлаар захиалгын систем түүний онцлогийг судлах замаар одоогийн процессыг шаардлагатай мэдээллийн технологийн нөөцүүдийн тусламжтай уламжлалт сэтгэлгээ, арга хандлага, загвар, үйл явц, үйл ажиллагааг халж процессыг илүү хөнгөвчлөх замаар боловсронгуй болгож, тулгамдаж буй асуудал, саад бэрхшээлийг шинжлэх замаар бүхий л оролцогч талуудын хэрэгцээ шаардлага, сонирхлыг хангаж чадахуйц “Шилмэл дизайн” ХХК-ийн хэрэгцээ, шаардлагат нийцсэн ажлын хувцас захиалгын системийн шийдлийг боловсруулах, зохиомжийг гаргах прототайпыг хөгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.