Хураангуй:
Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 20 хувь болгож бууруулсан байх хуулийн хугацааг тогтоосон ч манай улсын хөрөнгийн зах зээлийн хэмжээ, бусад улс орнуудын эдийн засаг, усл төрийн нөхцөл байдал гэх зэрэг гадаад, дотоодын олон хүчин зүйлсээс шалтгаалан хэрэгжиж дуусаагүй байгаа тул өөрийн судалгааны ажлын сэдвээ сонголоо.
Миний сэдэвтэй санхүүгийн зах зээл, үүнд дотроо үнэт цаас, хувьцаа гэх мэт агуулгууд хамаарахаас гадна арга технологийн хувьд SWOT шинжилгээ, экспертийн үнэлгээний арга, Херфиндал -Хиршманы Индекс (ХХИ), мөн өөрийн сэдэвтэй холбоотой хууль эрхзүйн ойлголтууд шууд хамаарах тул энэхүү агуулгуудыг судлан оруулсан.
Монгол улсын банкны салбарын системийн 5 банк “Банкны реформ”-ын хүрээнд бүгд нээлттэй компани болсон хэдий ч хувьцаа эзэмшлийн төвлөрлийг 20 хувьд хүргэх ажил нь бүрэн дуусаагүй байгаа тул хугацааг хойшлуулах талаар саналууд гарч эхэлсэн. Ярилцлагын судалгаанд маань оролцсон хүмүүс мөн энэ талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байгаатай 3 дугаар бүлэгт танилцах боломжтой. Тэдгээр мэргэжилтнүүдийн үзэж буйгаар цаг хугацааны давчуу байдал, зохион байгуулалтын оновчгүй арга нь асуудлыг үүсгэхэд хүргэсэн гэж үзсэн.
Хэдийгээр дотоодын хөрөнгө оруулагчид өөрсдийн банкны хувьцааг авсан хэдий ч энэ нь Монголын зах зээлд шинээр хөрөнгө оруулалт орж ирсэн зүйл огт биш хадгаламжаа хувьцаа болгож нэгээс нөгөөрүү шилжсэн зүйл бөгөөд нэмж хувьцаа гаргаад манайх шиг жижиг зах зээлд авах хүн байхгүй талаар салбарын нөлө бүхий туршлагатай мэргэжилтнүүдийн ярилцлага болон экспертийн үнэлгээний арга дээр олон удаа яригдсан.
Олон улсад банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн төвлөрлийг бууруулах олон аргууд байдгаас хооронд нь харьцуулалт шинжилгээ хийх замаар Монголд хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн 4 аргыг сонгон авч шинжилгээнүүдийг хийснийхээ дараа хамгийн сүүлд бүх шинжилгээний үр дүнгүүдээр SWOT шинжилгээ хийн өөрийн судалгааны ажлын үр дүнг гаргасан.
Арга тус бүр өөрсдийн давуу болон сул талтай байгаа бөгөөд экспертүүд ч мөн бүх аргууд хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа ч бүх шинжилгээнүүдийн үр дүнг харьцуулсны үр дүнд Монголын арилжааны банкуудын нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн нөлөөг бууруулах хамгийн оновчтой арга нь гадаадын хөрөнгө оруулагчдад хувьцааг багцаар нь борлуулах гэж дүгнэгдлээ. Энэхүү аргыг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс байгааг санал зөвлөмж хэсэгт бичсэн болно.
Түлхүүр үгс: Монгол банк, хувьцаа, гадаад хөрөнгө, зах зээл, банкны реформ, Арилжааны банк, хувьцаа эзэмшигч, төвлөрөл, харьцуулсан шинжилгээ, Системийн нөлөө
ABSTRACT
The revised draft of the "Law on Banks" includes a provision that by December 31, 2023, the shareholding concentration should be reduced to 20%. However, due to various internal and external factors such as the capacity of the domestic capital market, international economic conditions, and geopolitical factors, this target has not been fully implemented. As a result, I have chosen this topic for my research.
My topic is related to the financial market, including securities, shares, and other aspects. It also involves methodologies such as SWOT analysis, expert evaluation methods, the Herfindahl-Hirschman Index (HHI), and legal concepts related to my topic, which I have studied and incorporated.
Five banks in Mongolia's banking sector have become publicly traded companies as part of the "Banking Reform." However, the work of reducing shareholding concentration to 20% has not been completed, leading to proposals to extend the timeline. The individuals involved in my interview-based research have expressed their views on this issue, which can be found in Chapter 3. According to these experts, the narrow timeframe and inefficient organizational methods have contributed to the problem.
Although domestic investors have acquired shares in their respective banks, this is not a new investment in the Mongolian market, but rather a transfer of deposits into shares. Furthermore, experts in the sector have pointed out that there is no one to purchase additional shares in such a small market. This issue has been discussed multiple times in interviews and through expert evaluation methods.
There are various methods globally to reduce the concentration of influential shareholders in banks, and after comparing and analyzing these, I have selected four methods that could be implemented in Mongolia. Following these analyses, I concluded with a SWOT analysis of the findings from all the methods.
Each method has its advantages and disadvantages. Experts believe that all of them are feasible; however, after comparing all the results, the most optimal approach for reducing the influence of major shareholders in Mongolian commercial banks is to sell shares in bulk to foreign investors. I have outlined the considerations for implementing this method in the recommendations section of my research.
Keywords: Mongol Bank, shares, foreign investment, market, banking reform, commercial bank, shareholder, concentration, comparative analysis, systemic impact