СЭЗИС - Бүтээлийн сан

АРИЛЖААНЫ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Энхбаяр, Тамир
dc.contributor.author Баяраа, Цолмон
dc.date.accessioned 2025-02-04T10:54:28Z
dc.date.available 2025-02-04T10:54:28Z
dc.date.issued 2025-02-04
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4039
dc.description.abstract Арилжааны банкны чанаргүй зээлийн хэмжээ бууралттай байгаа ч дотор нь зээлийн төрлөөр нь авч үзэхэд хэрэглээний зээлийн чанаргүйдэлийн хувь нь өсөлттэй байгаа нь анхаарал татаж байна. Банкны салбарын нөхцөл байдлыг шинжилж үзэхэд цаашид нийт зээлийн өсөлт эрчимжих давуу талтай боловч үүнийгээ дагаад санхүүгийн салбарт эрсдэл үүсэх, хуримтлагдах нөхцөл байдлыг үүсгэж байна. Уг судалгаа нь зээл олголтын систем, хэрэглэгчдийн санхүүгийн байдлыг шинжлэх, зээлийн эрсдэл, эргэн төлөлтийн үр дүнг тодорхойлох чухал асуудлыг хөндөхийг зорьсон юм. Тэр дундаа хэрэглээний зээл нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг дэмжих ач холбогдолтой боловч, энэ зээлийн эргэн төлөлт нь банкны болон санхүүгийн байгууллагын тогтвортой байдалд томоохон нөлөө үзүүлдгийг батлахыг зорих юм. Энэ судалгаа нь зээлийн тэр дундаа хэрэглээний зээлийн эргэн төлөлтөд нөлөөлөх үндсэн хүчин зүйлсийг илрүүлж, зээлийн эрсдэлийг бууруулах, эргэн төлөлтийн үр дүнг сайжруулах, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад чиглэнэ. Хэрэглээний зээлийн эргэн төлөлттэй холбоотой олон хүчин зүйлсийг авч үзэх бөгөөд эдийн засгийн болон санхүүгийн шинжилгээ, статистик тооцоолол зэрэг олон төрлийн судалгааны арга техникүүдийг ашиглана. Хэрэглэгчид болон зээлдэгчдийн зээлийн төлбөрийн чадварыг сайжруулах, зээлийн эргэн төлөлттэй холбоотой эрсдэлийг бууруулах боломжийг бүрдүүлэх болно. Зээлийг хугацаа хэтрэхээс нь өмнө судалгааны шатан дээр нь нэмэлт мэдээлэл зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс харилцагчаа танихын тулд ярилцаж, хувийн мэдээлэл дээр нь анхаарах санхүүгийн мэдээлэл болон зээлээ төлөхгүй байх нь ямар сул талтай үр дагавартай байх тал дээр мэдээлэл өгөх нь эргээд зээлийн эргэн төлөлтөд эергээр нөлөөлөх боломжтой гэж үзэж байна. Харилцагчийн зээлийн чанар нь банкны салбарын ашигт ажиллагаанд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл. Тиймээс банк чанаргүй зээлтэй өдөр тутамдаа тогтмол ажиллах. Зээлийг чанаргүйтэхээс нь өмнө харилцагчийн зээлийн төлөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийн тодорхойлсоны дагуу түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол хийх шаардлагатай байна. Зээлийг хугацаа хэтрэхээс нь өмнө судалгааны шатан дээр нь нэмэлт мэдээлэл зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс харилцагчаа танихын тулд ярилцаж, хувийн мэдээлэл дээр нь анхаарах санхүүгийн мэдээлэл болон зээлээ төлөхгүй байх нь ямар сул талтай үр дагавартай байх тал дээр мэдээлэл өгөх нь эргээд зээлийн эргэн төлөлтөд эергээр нөлөөлөх боломжтой гэж үзэж байна. Харилцагчийн зээлийн чанар нь банкны салбарын ашигт ажиллагаанд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл. Тиймээс банк чанаргүй зээлтэй өдөр тутамдаа тогтмол ажиллах. Зээлийг чанаргүйтэхээс нь өмнө харилцагчийн зээлийн төлөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийн тодорхойлсоны дагуу түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол хийх шаардлагатай байна. en_US
dc.subject Зээл, зээлийн эргэн төлөлт, чанаргүй зээл, зээлийн эрсдэл, зээлийн шалгуур en_US
dc.title АРИЛЖААНЫ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах