СЭЗИС - Бүтээлийн сан

Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой зарим асуудлууд

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Төртогтох, Наранцогт
dc.contributor.author Амгалан, Анулан
dc.date.accessioned 2025-01-31T10:56:40Z
dc.date.available 2025-01-31T10:56:40Z
dc.date.issued 2025-01-31
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4030
dc.description.abstract Улсын бүртгэлийн үндсэн харилцаа нь иргэний эрх зүйд тулгуурладаг онцлогтой. Үүнтэй холбоотойгоор хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хүрээнд олон маргаан үүсдэг. Компанийн хэлбэрээр бизнес эрхлэх нь бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт татах, санхүүжилт босгох, хязгаарлагдмал хариуцлага хүлээх зэрэг олон давуу талыг санал болгодог боловч компанийг удирдах, хөрөнгө болон хувьцааг шилжүүлэх, эсвэл бизнесээ өөрчлөн байгуулах зэрэг нарийн төвөгтэй харилцааг бий болгодог. Үүний зэрэгцээ компанийн дүрэмд өөрчлөлт оруулах болон компанийг байгуулахад захиргааны байгууллага буюу улсын бүртгэлийн байгууллагатай харилцах зайлшгүй шаардлага гардаг. Хуулийн этгээдийн бүртгэлээс үүссэн маргаан нь хувийн эрх зүйн хүрээний иргэний хэрэг үү эсвэл бүртгэл хийсэн захиргааны байгууллагын акттай холбоотой захиргааны хэрэг үү гэдэг асуудал байнга тавигддаг. Шүүхийн шийдвэрлэх явцад маргааны шинж чанар, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, эдгээрийн уялдааг тодорхойлохгүй байх нь маргааныг буруу ангилах, асуудлыг шийдэх шүүхийн харьяалалд үл хамаарах дүгнэлт гаргах, эсвэл асуудлыг бүрэн шийдвэрлэхгүй орхих, улмаар шүүхийн ажиллагаа удаашрах зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэж байна. Энэхүү судалгаагаар хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргааныг тодорхойлох зорилгоор компанийг жишээ болгон авч, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж, хуулийн этгээдийн бүртгэлийн тулгамдсан асуудлуудыг тодруулсан болно. Мөн ХБНГУ болон Япон улсын практикийг судлан, Монгол Улсын эрх зүйн орчинтой харьцуулалт хийж, илүү оновчтой шийдлийн талаар дүгнэлт гаргахыг зорьсон. en_US
dc.subject Хуулийн этгээдийн улсын бүртгэл, Компани, Захиргааны хэргийн шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этэгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, хууль en_US
dc.title Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой зарим асуудлууд en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Жамъяансүрэн, Хулан


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах