Хураангуй:
Олон улсын бизнес, эдийн засгийн харилцаа тэлж, хурдацтай хөгжин, олон талтай болохын хэрээр эрх зүйн зохицуулалт чухлаар тавигдаж, ихээхэн ач холбогдол өгөх шаардлагатай болсон байна. Хурдацтай хөгжиж буй олон талт харилцааны нэгээхэн хэсэг нь цахим худалдаа юм. Өнөө үед хүмүүс худалдах, худалдан авах үйл ажиллагааны уламжлалт загварыг халж техник хэрэгсэл ашиглан цахим сүлжээгээр дамжуулан өөрийн сонирхсон бараа бүтээгдэхүүнээ захиалан, худалдан авч хэрэгцээ, шаардлагаа хангах болжээ. Энэ нь нэг талаараа хэрэглэгч, үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн бизнесийг хөнгөвчлөх таатай орчин бүрдэж байгаа хэдий ч нөгөө талаар цахим орчинд хэрэглэгчийн эрх нэлээдгүй зөрчигдөж байгаа нь амьдрал, практикт болон хэрэглэгчээс авсан судалгааны дүнгээс харагдаж байна. Тиймээс цахим худалдаанд хэрэглэгчийн эрхийг хамгаалах, эрхзүйн орчинг боловсронгуй болгох нь цаг үеийн хэрэгцээ, шаардлага болоод байна.