Хураангуй:
Жижиг дунд үйлдвэрлэл тэр дундаа гар урлал эрхлэгчидэд тулгардаг асуудлуудын нэг нь бараа бүтээгдэхүүнээ сурталчлах санхүүгийн боломж байдаггүй. Тиймээс тэд аж үйлдвэрийн яамнаас зо¬хион байгуулдаг үзэсгэлэн ху¬дал¬даанд оролцож л худалдан авагчдаа олж авдаг байна.
Монгол банкнаас хийсэн “ЖДҮ-н талаарх түүвэр судалгаа” –гаар санал асуулгад нийт 2227 ЖДҮ эрхлэгчид хамрагдсан бөгөөд үүний 46.3% нь Улаанбаатар хотоос, 53.7% нь орон нутгаас оролцсон байна. Энэхүү судалгаагаар ЖДҮ эрхлэгчид бараа, үйлчилгээгээ борлуулдаг газруудыг харуулжээ. Санал асуулгад оролцсон ЖДҮ эрхлэгчид ихэвчлэн үйл ажиллагаа эрхэлж буй аймагтаа болон нийслэл хотод бараа, үйлчилгээгээ борлуулдаг байна. ЖДҮ эрхлэгчдийн судалгаанаас харахад улсын хэмжээнд борлуулалт хийж байгаа нь бага хувь эзэлж байна. Өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэсэн газартаа л борлуулж байгаа нь харагдаж байна.
Тиймээс эдгээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдах нэгдсэн сайт бий болгох шаардлагатай. Ингэснээр ЖДҮ эрхлэгчдэд бий болох үнэ цэн нь:
Борлуулалтын сувгийг нэмнэ. Зөвхөн үйлдвэрлэл явуулж буй газартаа бус улсын хэмжээнд цаашлаад олон улсад бараа бүтээгдэхүүнээ түгээх боломжтой болно. Үйлчилгээний салбарын хувьд Монгол улс түүнчлэн гадаад улс орнуудад үйлчилгээгээ таниулах боломж бий болно.
Идэвхжүүлэлтийн шинэ сувагтай болно. Маркетингийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд идэвхжүүлэлтийн шинэ сувагтай болно. Харин маркетинг хийдэггүй байгууллагын хувьд маркетингийн албатай болно гэж ойлгож болно.