Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн нутаг
дэвсгэрт байрлах уул уурхайн ашиглалтаас үүдэлтэй эвдрэлд орсон газрыг бүртгэн, хэмжилт,
судалгаа хийж, зөвшөөрөлгүй ашиглаж буй газруудад биологийн болон техникийн нөхөн
сэргээлтэд шаардагдах зардлыг тооцож үр дүнг Arcgis Dashboard платформоор дамжуулан
цахимд байршуулж мэдээллийг ил тод болгох үндсэн зорилготой.
Манай улсын хувьд байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбоотой тодорхой аргачлал,
журмыг холбогдох хуулиуддаа тусгаж, баталж өгсөн байгаа боловч түүнд тавигдах
хариуцлагын тогтолцоо сул, тэдгээртэй холбоотой мэдээлэл нь ил тод бус байгаа юм. Байгаль
орчныг нөхөн сэргээхтэй холбоотой төрийн захиргааны төв байгууллагуудын уялдаа холбоо
сул байгаа нь мэдээллийг нээлттэй ил тод болгох шаардлагыг бий болгож байна.
Энэхүү судалгааны хүрээнд Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн эвдэрсэн газрын
нөхөн сэргээлтийн тооцоог Arcgis Dashboard платформоор дамжуулж нээлттэй цахимд
байршуулсан.