Хураангуй:
Санхүүгийн зах зээлийн нийт 90 гаруй хувийг банкны салбар бүрдүүлдэг нь энэ салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө их байгаа нь чанаргүй зээл нь банкны салбар төдийгүй нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг. Сүүлийн үек ББСБ-с гаргаж буй финтек зээлийг иргэд ихээр сонирхож байгаа нь финтек салбарын хурдацтай өсөлт нь зохицуулалт, хараа хяналт дутмагийн улмаас шинэ эрсдэл, сорилтуудыг үүсгэж, банкны салбарын чанаргүй зээлд сөргөөр нөлөөлж байна.
Уг судалгааны ажлаараа үүсэж буй эрсдэлийн нөлөөллийг тодорхойлон хэрхэн үр ашигтай удирдах санал зөвлөмжийг боловсруулсан болно. Эконометрик шинжилгээ болон эмпирик шинжилгээг банк, ББСБ-ын дата болон финтек зээлийн дата дээр тулгуурлан хийсний үр дүнд нь банкны салбарын чанаргүй зээлийн өөрчлөлт нь зөвхөн банкны санхүүгийн үзүүлэлтүүдээс хамааралтай биш, харин эдийн засгийн нөхцөл байдал, зээлийн бодлого болон технологийн салбарын хөгжлөөс ч шууд хамаардаг ба финтекийн секторын өсөлт нь чанаргүй зээлийн түвшинд эерэг нөлөө үзүүлж байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.