СЭЗИС - Бүтээлийн сан

НЭЙВИ БЭЙС АНГИЛАГЧИЙН АРГА ЗҮЙ АШИГЛАН ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цэрэндорж, Батсүх
dc.contributor.author Хайратбек, Айнур
dc.date.accessioned 2024-06-13T02:01:47Z
dc.date.available 2024-06-13T02:01:47Z
dc.date.issued 2024-06-13
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3833
dc.description.abstract “Найви Бэйс ангилагчийн арга зүйг ашиглан зээлийн эрсдэлийг үнэлэх нь" сэдэвт дипломын ажил нь зээлийн эрсдэлийн үнэлгээнд Нэйви Бэйс ангилагчийн арга зүйг ашиглахын давуу талыг судлах зорилготой юм. Судалгаанд Их Британийн 1370 компанийн үйл ажиллагаа явуулж буй болон дампуурсан пүүсүүдээс бүрдсэн мэдээллийн өгөгдлийг ашигласан. Тус судалгааны зорилго нь сүүлийн жилүүдэд олон салбарт ашиглагдан үр дүнгээ өгөөд буй магадлалын загвар болох Нэйви Бэйс ангилагчийн арга зүйг зээлийн эрсдэлийн үнэлээнд ашиглахад оршиж байсан. Өрийн харьцаа, ашгийн хэмжээ, ажилчдын тоо зэрэг янз бүрийн санхүүгийн үзүүлэлтүүд болон бусад чанрын үзүүлэлтүүд дээр дүн шинжилгээ хийснээр бид компаниудыг "Идэвхтэй" эсвэл "Төлбөрийн чадваргүй" гэж ангилах Нэйви Бэйс загварыг боловсруулсан. Мөн загварын үр дүнг Логистик регрессийн загвартай харьцуулж баталгаажуулсан. Судалгааны үр дүнд Нэйви Бэйс ангилагч нь зээлийн эрсдэлийг үнэлэхэд үр дүнтэй бөгөөд 78% -ийн нарийвчлалтай болохыг тогтоосон. Энэхүү гүйцэтгэл нь 81% -ийн нарийвчлалтай, олон жилийн турш ашиглагдаж байгаа логистик регрессийн загвартай ойролцоо байгаа нь тус үнэлгээний үр дүнг илүү бататгаж өгсөн. Нэйви Бэйс нь хурдан бөгөөд үр ашигтай тооцоолол хийх чадвартай бөгөөд их хэмжээний өгөгдөлтэй ажиллаж чаддаг. Мөн өгөгдлийн багцын тодорхой ангиллуудын хоорондын хамаарлыг тооцоолохгүйгээр ажилладаг учраас маш хялбархан загварчлагдах боломжтой. Энэхүү давуу талууд нь зээлийн эрсдэлийн үнэлгээ хийхэд бусад нарийн төвөгтэй загваруудаас илүү хялбар бөгөөд үр дүнтэй байдлыг хангадаг. en_US
dc.subject Нэйви, Бэйс, Логит, Регресс, Зээл, Эрсдэл, Логистик en_US
dc.title НЭЙВИ БЭЙС АНГИЛАГЧИЙН АРГА ЗҮЙ АШИГЛАН ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах